Далайн цаана сэтгэл дулаацуулсан хүмүүнлэг түүх өрнөж байна

Австралийн Хойд Нутаг Дэвсгэрийн Дарвин хотод орон нутгийн цагаар 06-р сарын 19-нөөс 21-ний хооронд “Далайн цаана Хятад, Австрали найрамдал” Хятад, Австрали орон нутгийн соёлын солилцооны арга хэмжээ зохион байгуулагдлаа

 

Энэхүү томоохон арга хэмжээ нь нэг талын соёлын үзэсгэлэн биш, харин харилцан хүлээлттэй солилцоо юм.

2025 онд Өвөр Монгол орон Хятад-Далайн орнуудын залуучуудын солилцооны наадмыг зохион байгуулсан ба Австрали-Хятадын найрамдлын нийгэмлэгийн Хойд Австралийн салбарын төлөөлөгчид оролцсон байна. Хоёр талын залуучуудын төлөөлөгчид хамтдаа тоглолт хийж, биет бус соёлын өвийг хамгаалах тал дээр сэдэвчилсэн хэлэлцүүлэг өрнүүлсэн нь хоёр бүс нутгийн залуучуудын солилцоо, хүмүүс хоорондын харилцаанд гарсан томоохон амжилтыг тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ Өвөр Монгол олон жилийн турш Сидней, Дарвин зэрэг газруудад “Хятадын Шинэ жилийн мэнд хүргэе”, “Үзэсгэлэнт Өвөр Монгол” зэрэг соёлын тоглолтуудыг зохион байгуулж, хоёр талын соёлын солилцоо, хамтын ажиллагааг тасралтгүй хөгжүүлсээр ирсэн юм.

Далайн орнуудын залуучуудын Хятад руу хийсэн аялал нь Хятадын уламжлалт соёлын жинхэнэ дүр зургийг эргэн харж, Далайн орнуудын ард түмний хооронд нөхөрлөлийн үрийг тарьсан байна.

Өдгөө Өвөр Монголын соёлын төлөөлөгчид Дарвины соёлын солилцооны үйл ажиллагаанд оролцхоор далайг гатлав.

Дарвины соёлын солилцооны үйл ажиллагааны үеэр Өвөр Монголын төлөөлөгчид “2026 оны Дарвины Хятадын соёлын наадам”-д оролцож, гудамжны урлагийн тоглолт зохион байгуулан, Өвөр Монголын аялал жуулчлалыг сурталчилж, соёл, бүтээлч бүтээгдэхүүнүүдээ танилцуулж, соёлын семинар болон ажлын уулзалтуудыг зохион байгуулав.

Ялангуяа “2026 оны Дарвины Хятадын соёлын наадам”-ын гол талбай болох далайн эргийн бүс болон хотын төвийн явган гудамжинд Өвөр Монголын “Найр” хамтлаг олон нийтэд уртын дуу, хөөмий, үндэстний хөгжмийн зэмсгийн тоглолт, богино дуу, ардын дуу зэрэг олон төрлийн урлагийн үзүүлбэр толилуулсан юм. Тэд орон нутгийн хөгжим сонирхогчидтой харилцан, Хятадын уламжлалт соёлыг тод томруун харуулж, энэхүү эргийн хотод Хятад сэдэвт эрч хүчтэй уур амьсгалыг бүрдүүлэв.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen