Иран Европын орнуудын зэвсэгт хүчнүүдийг террорист бүлэг гэж тодорхойлов

Иран Европын орнуудын зэвсэгт хүчнүүдийг террорист бүлэг гэж тодорхойлов

 

Нэгдүгээр сард өрнөсөн жагсаалыг хүчээр дарсан тул Европын холбоо өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт /2026.01.29/ Ираны Хувьсгалт гвардыг террорист байгууллага гэж тодорхойлсон юм. Үүний хариуд Иран Европын холбооны гишүүн орнуудын зэвсэгт хүчнүүдийг террорист бүлэг хэмээн тодорхойлсон байна.

Ираны эрх баригчид ням гарагт /2026.02.01/ мэдэгдэл гаргахдаа АНУ цохилт өгсөн тохиолдолд бүс нутгийг хамарсан мөргөлдөөн үүснэ гэж анхааруулжээ.Сүүлийн долоо хоногуудад АНУ Ойрх дорнодын ойролцоо тэнгисийн цэргээ төвлөрүүлэх болсон. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иранд анхааруулга өгөхдөө цөмийн хөтөлбөр дээрээ тохиролцоонд хүрэхгүй бол цохилт өгнө гэж хэд хэдэн удаа анхааруулаад байгаа.

АНУ тэнгисийн хүчнээ Ойрх дорнодын ойролцоо цэргийн хүч төвлөрүүлж буйг Ираны Дээд удирдагч Аяатолла Али Хамэнэй “Иран улс эдгээр зүйлсээс айхгүй. Ираны ард түмэн сүрдүүлгээс эмээхгүй. Бид халдлага эхлүүлдэг нь биш. Ямар нэгэн улс руу довтлохыг хүсэхгүй байгаа ч Иран дайрч, дарамталж буй хэнд ч хүчтэй цохилт өгөх болно” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen