Индонезид хөрсний гулгалтын улмаас 82 хүн сураггүй байна
Индонезийн Ява арал дээр аадар борооны улмаас хөрсний гулгалт үүсч, наад зах нь найман хүний амь үрэгджээ. Аврагчид одоо гулгалтад дарагдсан байж болзошгүй хүмүүсийг эрэн хайж байна.
Тус улсын Үндэсний гамшгийн менежментийн агентлагийн мэдээлснээр, өчигдөр (2026.01.24) Ява мужийн баруун Бандун дүүрэгт болсон хөрсний гулгалтаас болж амиа алдсан хүмүүсээс гадна 82 хүн сураггүй болсон байна.
Ослын газраас авсан дүрс бичлэгт шавар, чулуу асар өргөн талбайг хамран урсаж, орон сууц байсан гэж үзэх байгууламжуудыг дарж байгааг харуулжээ.
Индонезийн цаг уурын агентлаг Ява, Бали болон бусад арлуудын оршин суугчдыг нэгдүгээр сарын эцэс хүртэл үргэлжлэх боломжтой хүчтэй борооны улмаас сонор сэрэмжээ нэмэгдүүлэхийг уриалж байжээ.



