Оюутолгойн хөрөнгө оруулагчид далд уурхайн нэмэлт санхүүжилтийг хэлэлцжээ

“Туркойз Хилл" компани энэ оны эхний улирлын санхүүгийн мэдээллээ танилцуулахдаа Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтад  1.3-1.8 тэрбум ам.доллар буюу дунджаар 1.5 тэрбум ам.долларын санхүүжилт нэмж шаардагдахаар байгааг тодотгосон байна. Мөн уурхайн үйл ажиллагаа эхлэх боломжтой хугацааг 21-30 сар гэжээ.

Түүнчлэн Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчийн хувиар далд уурхайн нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх, урт хугацааны санхүүжилт татах асуудлаар “Рио Тинто”-той хэлэлцсэнээ  “Туркойз Хилл"-ийн гүйцэтгэх захирал Ульф Куелман мэдэгдлээ.

Мөн тэрбээр 2020 оны эхний улиралд Оюутолгой төслийн ил уурхайн үйл ажиллагаа сайн байлаа. “Ковид 19” цар тахал бэрхшээл  учруулсан ч ил уурхайн үйл ажиллагаа тасалдаагүй бөгөөд далд уурхайн  дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил удаашралтай байгаа ч үргэлжилсээр байна гэжээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen