“Rio Tinto” компанийн Монгол дахь үйл ажиллагааг хариуцсан захирлыг шинээр томилжээ

“Rio Tinto” компани Монгол Улсын Засгийн газартай харилцаагаа сайжруулах зорилгоор тус улс дахь үйл ажиллагаагаа хариуцсан захирлаар Дэниел Уорраллыг томилжээ.

“ExxonMobil”, “Shell”, “Total” компанийн тэргүүний албан тушаалыг хашиж байсан Д.Уорралл жил орчмын өмнө үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн Д.Мөнхтүшигийн халааг авсан байна.

Д.Уорралл “Exxon” компанид сүүлийн 10 жилийн турш ажиллаж, 2014-2017 онд Папуа Шинэ Гвиней дэхь байгалийн хийн томоохон төслийг хариуцан ажиллаж байжээ. Мөн тэрээр “Shell”, “Total” компанийн Казахстан, Туркменистан, Азербайжан дахь үйл ажиллагааны асуудлыг хариуцаж байсан туршлагатай ажээ. 

Э.Хулан

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen