Хотын захиргааны гадаа нүцгэн эсэргүүцлээ илэрхийлж байна

Баянгол дүүргийн удирдлага захирамж гаргаж, нийтийн эзэмшлийн талбайд гар дээрээс жижиглэн худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоосон. Энэ шийдвэрийг эсэргүүцсэн худалдаа эрхлэгчид өлсгөлөн зарлаж, НИТХ-ын хуралдааны үеэр хотын удирдлагуудтай уулзахыг шаардаж байсан.

Тус автобусны буудлын наймаачид 10-ыг харьцах 60 метр квадрат хөрс нь бохирдсон талбайд худалдаа эрхлэх зөвшөөрөл хүссэн ч тус дүүргийн тамгын газар хариу өгөөгүй учраас худалдаа эрхэлдэг 12 иргэн ажлын байраа хамгаалахаар 168 цаг өлсгөлөн зарласан. Гэвч тус дүүргийн удирдлагууд хариу өгөхгүй байгаа юм. Тэгвэл яг одоо эдгээр иргэдийн төлөөлөл болох н.Мишиг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан болж байгаа танхимын гадна нүцгэн эсэргүүцлээ илэрхийлж байна. Тэрбээр "Хогийн цэгийг хөдөлмөрийн талбай болгоё" гэх уриатай лоозон барьжээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen