ШӨХТГ-аас гар утасны худалдаа эрхлэгчдэд шаардлага хүргүүлжээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гар утас худалдаалагчдаас утас худалдаж авсан иргэд тухайн худалдаж авсан бараа бүтээгдэхүүн нь чанарын шаардлага хангахгүй, баталгаат хугацаандаа эвдэрсэн тухай гомдлыг удаа дараа ирүүлжээ.

 

  ШӨХТГ-аас гар утасны худалдаа эрхлэгчдэд шаардлага хүргүүлжээ

Уг гомдлын дагуу худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаандаа мөрдөж буй журам, хэрэглэгчид олгож буй баталгаат засварын хуудас зэргийг хянан үзэхэд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн заалтуудыг зөрчсөн нь тогтоогджээ.

 

 

Хяналт шалгалтад Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах "Монтел” ХХК-ийн Монтел худалдааны төв, "Ди Би Ди” ХХК-ийн Моби шоп худалдааны төв, "Дархан жонон” ХХК-ийн Сити гайс худалдааны төв, талбай түрээсийн үйл ажиллагаа явуулж буй "Түгээмэл трейд” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд хамрагдсан байна.

 

 

Тус шалгалтаар тодорхой нэр бүхий аж ахуй эрхлэгчдэд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасныг үндэслэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах талаар Улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг ШӨХТГ-аас хүргүүлжээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen