Ц.Элбэгдорж: Хэн ч гарсан бай ард түмэн Ерөнхийлөгчийг өөрчилдөг

Ц.Элбэгдорж: Хэн ч гарсан бай ард түмэн Ерөнхийлөгчийг өөрчилдөг

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Орос гуравдугаар сургуульд байрлах хэсгийн хороонд очиж саналаа өглөө. Тэрээр саналаа өгснийхөө дараа "Ард иргэддээ саналаа өгөхийг уриалж байна. Ард түмэн Ерөнхийлөгчөө сонгодог. Ерөнхийлөгч бол ард түмнээ сонгодоггүй гэдгийг хэлэх нь зөв байх. Хэн ч гарсан бай ард түмэн Ерөнхийлөгчийг өөрчилдөг. Түүнээс биш Ерөнхийлөгч ард түмнээ өөрчилдөггүй.  Тиймээс саналаа өгье гэж бодож байгаа хүнийхээ төлөө ямар нэгэн нөлөөнд автахгүйгээр саналаа идэвхтэй өгөөрэй. Энэ удаагийн сонгуулийг энэ санал хураалтаар өндөрлөе. Ажлаа хийе. Дараа дараачийн олон ажил байна. Саналаа идэвхтэй өгч сайхан наадаарай” гэв.  

Хуваалцах:

Сэтгэгдэл