Сонгинохайрханчуудын цахим шууданд шинэ хэвлэл ирлээ

Сонгинохайрханчуудын цахим шууданд шинэ хэвлэл ирлээ

 

Хэдийгээр манай улс цар тахлын онцгой хориг арга хэмжээнүүдээ цуцласан ч коронавирусын халдварын тохиолдол мэр сэр нэмэгдсээр байна. Мөн ажлын ид өрнүүн цаг эхэлсэн энэ үед цахим хэвлэл нь аливаа эрсдэлээс сэргийлэхийн зэрэгцээ, мэдээллийг хүлээн авахад бүх талын хэмнэлтийг давхар санал болгодог ач холбогдолтой.

Тиймээс СХД-ийн ИТХ-ын 13-р тойрогт МАХН-аас нэр дэвшигч Э.Батшугар сонгинохайрханчууддаа сонингоо цахимаар илгээжээ. Цахим хэвлэлийн давуу тал нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй, орон зай, цаг хугацаанаас үл хамааран үзэх, улмаар хадгалах боломжтойгоос гадна уулзалтанд очих боломжгүй иргэдийг нэр дэвшигчтэй танилцуулах бас нэгэн оновчтой шийдэл юм. Түүнчлэн олон дахин үзэж нягталж, тунгааж, “зөв” сонголт хийхэд сонгогчдод дөхөм болно.

Сонгогч та нийслэл хотоо, дүүргээ ямар ирээдүйтэйгээр харж байгаа вэ? Нэр дэвшигч Э.Батшугарын сонгинохайрханчуудад илгээсэн сонин энэ талаарх гарц шийдлийг тантай хуваалцана. Түүнчлэн МАХН-ын мөрийн хөтөлбөрийг комиксоор үзүүлсэн нь сонирхолтой шийдэл болсон байна. Мөн эндээс бусад сонирхолтой мэдээллүүдийг хүлээн аваарай.

Цахим сонингоо ЭНД ДАРЖ үзнэ үү.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen