Мэргэжлийн шинэ залуу жүжигчин А.БАДАМЛЯНХУА "COOl AAV" кинонд гол дүр бүтээжээ

Канад улсын Ванкүвэр хотын "Vancouver film school"-ыг телевиз киноны жүжигчин мэргэжлээр төгссөн, англи, испани хэлтэй мэргэжлийн шинэ залуу жүжигчин А.БАДАМЛЯНХУА /A.K.A Lila Altan/

Сошиал нэг далийрахаараа бас л далийрч өгөх юмаа. Энэ нь нэг талаараа овжин маркетерууд болон улс төрийн ПР-чдад ашигтай амар ч юм шиг ккк. Ер нь гэхдээ энэ франц, италаас гаралтай алдартай брэнд нэршилүүдийг асар зөвөөр яаж дуудах нь өөрөө хүртэл эргэлзээтэй шүү дээ. Тэгээд ч гадаадад олон жил болсон хүн байтугай маниус ч хүртэл хэлбэрдсэндээ гэхээсээ илүү дадсандаа буруу, зөвөөр өчнөөн монгол үгийг ч яриандаа англиар хэлдэг л биз дээ. Бас дээрээс нь угаасаа алхахаар гутал бөөн тоос шороо болдог нь ч үнэн ш дээ. Тэгэхээр найзуудаа хэлбэрт бус агуулгат ач холбогдол өгцгөөе гэж манай "улаан бал" хүртэл хэлээд л байгаа шүү. Уг охин маань АНУ-т олон жил амьдарч байгаад Канадад жүжигчний мэргэжлээр төгсөөд ирсэн авъяаслаг шинэ залуу жүжигчин охин. Тийм болохоор л маниусаас илүү акценттай л байхгүй юу хөөрхий. Харин шинэхэн жүжигчин охиноо удахгүй нээх "COOl AAV" уран сайхны киногоор хээрийн шувуу нисэн үл хүрэх газраас хүний хүү юу сурсаныг хараарай.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen