Дэлбэрэлтэд өртсөн байрнаас ванн, суултуур, хаалга хулгайлсан 3 этгээдийг илрүүллээ

Дэлбэрэлтэд өртсөн байрнаас ванн, суултуур, хаалга хулгайлсан 3 этгээдийг илрүүллээ

 

"Эдү апартмент" орон сууцнаас ванн, суултуур, хаалга, хулгайд алдсан тухай дуудлага цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ирсэн байна.

Энэ талаар ЦЕГ-аас "Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Эдү апартмент 207-р байр 1 тоотод хаалга, нойлын суултуур, ванн хулгайд алдагдсан байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэний дагуу шалгалтын ажиллагаа явууллаа. Шалгалтаар иргэн Д-н эзэмшлийн дээрх тоот бүхий орон сууцнаас бүргэд хаалга, угаалгын өрөөний суултуур, ванн, модон хаалга, пракитан шал, паар зэрэг эд зүйлсийг Н,(32 нас ) А,(29 нас) Б(32 нас) нар нь хулгайлсан үйлдлийг илрүүлэн, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна" хэмээсэн юм.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen