Парисын олимпод хүйсээ солиулсан эрэгтэйчүүд эмэгтэй тамирчин өрсөлдөж буй мэдээлэл энэ өдрүүдэд шуугиан тарьж буй. Өчигдөр Алжирын боксчин Имане Хелифтай Италийн боксчин Анжела Карини ердөө 46 секунд тулалдаад тэмцээнээ зогсоосон.
Карини хэлэхдээ “Би рингэнд тулалдах гэж гарсан. Бууж өгөөгүй. Гэхдээ нэг цохилт дэндүү их өвтгөлөө. Тиймээс л би хангалттай гэж хэлсэн. Хоёр дахь цохилтын дараа, энэ олон жил боксоор хичээллэхдээ мэдэрч байгаагүй хүчтэй өвдөлтийг хамрандаа мэдэрлээ. Хамрандаа тэгж хүчтэй цохиулаад тулааныг дуусгаж чадахгүй гэдгээ мэдсэн. Бас би эрүүл мэндээ бодсон нь зөв гэдэг шийдвэр гаргасан” хэмээн ярьсан байдаш.
Тэгвэл Имане Хелиф үнэхээр эрэгтэй хүн мөн үү гэдэг дээр Олон улсын олимпын хороо болон Алжирын олимпын хорооноос мэдэгдэл гаргаж, тайлбар өгчээ. Олон улсын олимпийн хорооны зүгээс Имане Хелифийг эмэгтэй хүн гэдгийг мэдэгдэж, бусдын адил өрсөлдөх эрхтэй гэв.
Тус хорооны мэдэгдэлд Хелифийг өмнө нь ч гэсэн тэмцээнд оролцоод явж л байсныг дурдаад, энд ямар ч зүй бус үйл явдал алга гэжээ.
“Associated Press”-ийн мэдээлснээр Имане Хелифийн тестостерон буюу эр бэлгийн дааврын хэмжээ нь эмэгтэй хүнд байдаг хэмжээнээс л их гэнэ. Тэгвэл Алжирын олимпийн хороо ч Имане Хелифийг хамгаалж, түүнийг эсрэг үндэслэлгүй суртал ухуулга хийж байгааг онцоллоо. Тус улсад хүйс солиулах хагалгаа зөвшөөрдөггүй аж. Өөрөөр хэлбэл, сошиал ертөнцөөр Имане Хелифийг эрэгтэй хүн гэх худал давлагаа өрнөж, түүнийг илтэд хуурамчаар эр хүн гэж үзэж байгаа гэлээ.
Харин Тайванийн Лин Ю-Тин биохимийн шинжилгээнд бүдэрчээ.