Олимпийн мөнгөн медаль хүртсэн тамирчинд сар бүр ГУРВАН сая төгрөгийн урамшуулал олгодог

"Парис 2024" олимпын наадамд Монголын баг тамирчид амжилттай өрсөлдөж байгаагаас өнөөдрийн байдлаар жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар (ШШГЕГ)-ын "Сүлд" спорт хорооны тамирчин Бавуудоржийн Баасанхүү мөнгөн медаль хүртээд байна.

Эх орныхоо нэр алдрыг дэлхий дахинд дуурсгаж, олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдын хөдөлмөр, хичээл зүтгэлийг үнэлж, амьдралын баталгааг нь хангах зорилгоор төрөөс тогтмол урамшуулал олгодог.

Ерөнхийлөгчийн зарлигаар 2013 оноос үе үеийн олимпын наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын спортын зай, жинд медаль хүртсэн Монгол Улсын иргэнд насан туршид нь сар бүр урамшуулал олгож эхэлсэн юм. 

Тодруулбал олимпын наадмаас(Зуны, өвлийн, паралимп)

  • алтан медаль хүртсэн тамирчинд 4 сая,
  • мөнгөн медаль хүртсэн тамирчинд 3 сая,
  • хүрэл медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн урамшууллыг сар бүр олгодог.

Ингэхдээ тухайн тамирчны гаргасан амжилтын урамшууллыг дараа оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн тооцдог байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen