292.359 хүүхдэд цэцэрлэг хэрэгтэй байна

292.359 хүүхдэд цэцэрлэг хэрэгтэй байна

Нийслэл дэх цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулахаар Засгийн газар ажлын хэсэг гаргаж, 2023-2024 оны хичээлийн жилд 33.925 хүүхдээр цэцэрлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлж, хамран сургалтыг 92.9%-д хүргэсэн юм. Урьдчилан тооцоолж байгаагаар 2024-2025 оны хичээлийн жилд улсын хэмжээнд ирэх хичээлийн жилд 292.359 хүүхэд цэцэрлэгт явах хэрэгцээ үүснэ. Үүний 142.150 нь нийслэлд байгаа аж.

Орон нутагт 35-аас дээш бүлэгтэй 167 цэцэрлэг байна. Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл аймаг цэцэрлэгийн хүртээмжинд анхаарал хандуулах шаардлагатай болжээ. Нийслэлд 35-аас дээш бүлэгтэй 122 цэцэрлэг бий. Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Баянгол дүүргийн цэцэрлэгүүд нэг бүлэгт явдаг хүүхдийг тоог цөөлөх шаардлагатай байгаа аж.

цэцэрлэгийн хүртээмж.jpg

2023-2024 оны хичээлийн жилд нийслэлд 99 барилгыг цэцэрлэгийн зориулалтаар түрээсэлжээ. Түүнээс 9 барилгыг түрээслэх гэрээг цуцалсан байна. Ирэх хичээлийн жилд шинээр дараах байршилд цэцэрлэгийн зориулалттай байр түрээслэх хэрэгцээ үүсэж байна. Үүнд:

• Баянгол дүүргийн 26 дугаар хороо
• Баянзүрх дүүргийн 17, 26, 36, 31, 38, 39, 42 дугаар хороо
• Хан-Уул дүүргийн 8, 18, 21, 23 дугаар хороо

Эдгээр хороонд нийт 2913 хүүхдийг хамруулах 10 байр түрээсэлнэ. Ажлын хэсэг өнөөдрөөс эхлэн, эдгээр байршилд ажиллан, байр түрээслэх асуудлыг шийдэх юм байна. Цэцэрлэгийн хүртээмжийг дараах чиглэлээр нэмэхээр төлөвлөжээ. Үүнд:

• Төрийн өмчийн цэцэрлэгүүдийн дотоод нөөц боломжийг бүрэн ашиглах, шаардлагатай засвар, тохижилт хийх;
• Цэцэрлэгт төлөвлөсөн хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, зарим барилга, байгууламжийг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулах;
• Цомцог гэр буюу орчин үеийн гэр цэцэрлэгийн төслийг дуусгах, ашиглалтад 100% оруулах;
• Байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг дэмжих;
• Хувийн цэцэрлэгүүдийг дэмжих бодлогыг үргэлжлүүлэх (Хамран сургах тойрог тогтоолгосон хувийн цэцэрлэгүүдэд хувьсах зардлыг 2 дахин нэмэгдүүлж, хоолны мөнгөний хамт олгох);
• Сургалтын зориулалтаар ашиглах боломжтой иргэн, аж ахуйн нэгжийн шаардлага хангасан барилгыг түрээсэлж, салбар бүлэг ажиллуулах
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen
• мег сайт
мега сайт
мег официальный сайт
мега официальный сайт
мега маркет сайт
мега маркет официальный сайт
мега официальный сайт каталог
мега маркет официальный сайт каталог
мега маркет официальный сайт каталог интернет
магазин мега сайт
сайт мега мориарти
сайт мега mega
мега магазин официальный сайт
onion сайт мега
мега сайт onion mega sbs
мега ру сайт
мега сайт ссылка
мега официальный сайт mega
сайт мега даркнет

19 July 2024 01:06