Тайландын зочид буудалд гадаадын 6 иргэн учир битүүлгээр амиа алдсан хэргийг шалгаж байна

Тайландын зочид буудалд гадаадын 6 иргэн учир битүүлгээр амиа алдсан хэргийг шалгаж байна

 

Тайланд улсын нийслэл Бангкок хот дахь нэгэн тансаг зэрэглэлийн зочид буудалд Америк-Вьетнам иргэншилтэй зургаан иргэн учир битүүлгээр амиа алдсан хэргийг тус улсын цагдаагийн албанаас шалгаж байна.

Урьдчилсан байдлаар тус зочид буудалд буудалцаан болж зургаан хүн амиа алдсан гэж мэдээлсэн ч гал нээсэн ул мөрийн баримт байхгүйг цагдаагийн албаныхан хэлсэн.

Харин тэднийг хордуулж амь насанд нь хүрсэн байх магадлалтай хэмээн мөрдөн байцаагчид үзэж байгаа аж.

Тодруулбал тус зочид буудалд байрлахаар долоон хүн захиалга өгсөн ч таван хүн нь өрөөгөө авсан бөгөөд нэг хүний мэдээлэл буудлын захиалгад бүртгэгдээгүй гэв.

Мөн өрөөнд орсон хүмүүсийн уух зүйлээс сэжиг бүхий бодис илэрсэн бөгөөд зочид захиалсан хоолноосоо огт идээгүй нь тогтоогдсон байна.

Мөрдөн байцаагчдын мэдээлснээр буудлын өрөөнд зодоон эсвэл дээрэм гарсан шинж байхгүй бөгөөд хохирогчдын хоёр нь өрөөнөөс гарах оролдлого хийсэн боловч чадаагүй байх магадлалтай гэв. 

Хэрэг гарсан The Grand Hyatt Erawan Bangkok таван одтой зочид буудал нь Тайландыг зорих жуулчдын дунд алдартай газруудын нэг юм.

Энэ хэрэг Тайландын нэр хүнд, аялал жуулчлалд сөргөөр нөлөөлөхгүй гэдэгт найдаж буйгаа тус улсын Ерөнхий сайд мэдэгдсэн юм. 

Эх сурвалж: ВВС

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen