11-15 насны хоёр эрэгтэй хүүхэд сураггүй алга болсныг хоёр хоногийн дараа олж, тогтоожээ

11-15 насны хоёр эрэгтэй хүүхэд сураггүй алга болсныг хоёр хоногийн дараа олж, тогтоожээ

 

Увс аймгийн цагдаагийн газарт тус аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт 11-15 насны 2 эрэгтэй хүүхэд 2023 оны 11 дүгээр сарын 07-ны 20:00 цагийн үед сураггүй алга болсон тухай дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, цагдаагийн алба хаагчдыг шуурхай бүлэгт хуваарилан 5 тээврийн хэрэгсэлтэй эрэн хайх ажиллагааг тасралтгүй зохион байгуулсан.

Дээрх хүүхдүүдийг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр олж тогтоон аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хамтарсан баг зэрэг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулан, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

ИЙМД ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ ТА БҮХЭНД ДАРААХ ЗӨВЛӨМЖИЙГ ХҮРГЭЖ БАЙНА

1. Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог, хэрэгцээ, шаардлага, зан байдлыг зөв үнэлж, илэн далангүй сайтар ярилцаж, ойлголцож байх, хүүхдээ сонсдог болох.
2. Хүүхдээ бие даасан, өөртөө итгэлтэй хүн болгож хүмүүжүүлэхэд анхаарах. Таны хүүхэд дуулгавартай, бусдын өмнөөс “Үгүй” гэж хэлж чаддаггүй, бусдыг аялдан дагадаг байвал уруу таталт, ятгалгад амархан орох эрсдэлийг бий болгоно.
3. Эцэг, эхчүүд маань өөрсдөдөө анхаарч, гэр бүлийн орчинд тайван, дулаан, элгэмсэг орчныг бүрдүүлэхэд анхаарах. Гэр бүлийн тогтсон уламжлалтай болох нь хүүхэд нийгмийн орчинд эрсдэлт нөхцөлийг эергээр даван туулах суурь болдог.
4. Зөв, бодит мэдээллийг хамтдаа хайж, энэ талаар ярилцаж, нэгдсэн ойлголтод хүрэх. Хэрвээ ярихгүй бол мэдэхгүй биш хэрвээ та ярилцахгүй бол танил нөхөд, цахим орчин тайлбарлаж өгнө гэдгийг санах.
5. Шаардлагатай тохиолдолд ичиж сандралгүй мэргэжлийн байгууллагад хандаж сурах нэн шаардлагатай байна.

Эх сурвалж: ЦЕГ

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen