Зарим нүдний дусаалгыг хэрэглэхгүй байхыг анхааруулжээ

Зарим нүдний дусаалгыг хэрэглэхгүй байхыг анхааруулжээ

 

CVS, “Target”, “Rite Aid” зэрэг дэлгүүрийн нэрийн дор худалдаалагддаг 26 нүдэнд дусаах бүтээгдэхүүн нь хараа муудах, сохрох зэрэг ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй талаар АНУ-ын Хүнс, эмийн захиргаа анхааруулжээ.

“CVS Health”, “Rite Aid”, “Target Up&Up”, “Leader” (Cardinal Health), “Cardinal Health” болон “Velocity Pharma” брэндийн нүдний дусаалга шаардлага хангахгүй аж. АНУ-ын Хүнс, эмийн захиргааны мэдээлснээр одоогоор уг бүтээгдэхүүнүүдийг хэрэглэсний улмаас бэртэж гэмтсэн тухай мэдээлэл байхгүй ч тус агентлаг "Эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараа нүдний халдварын шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчтэйгээ ярилцах эсвэл эмнэлгийн тусламж авах шаардлагатай" гэдгийг анхааруулж, эдгээр нүдний дусаалгатай хүн бүрийг даруй хаяхыг зөвлөж байна.

Цаашид “Target”, “Rite Aid”, CVS нарын бүтээгдэхүүнийг худалдаанаас хасч, онлайнаар зарахаа болино. “Leader”, “Velocity”, “Rugby”-ийн нэрийн дор зарагдсан бүтээгдэхүүнүүд зарим дэлгүүрт эсвэл онлайнаар худалдаалагдаж магадгүй тул худалдаж авахгүй байхыг АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа авахгүй байхыг зөвлөж байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen