Сайжруулсан түлшний зүүн бүсийн үйлдвэр өнөөдрөөс ажиллаж эхэллээ
Сайжруулсан түлшний зүүн бүсийн үйлдвэр өнөөдрөөс ажиллаж эхэлж байна. Хоёр жилийн өмнө нээлтээ хийж байсан тус үйлдвэр бүрэн ашиглалтад орж байна. Зүүн бүсийн үйлдвэр нь жилд 900 мянгаас 1.2 сая тонн түлш гаргах хүчин чадалтай ажиллах юм.
Харин баруун бүсийн үйлдвэрийг тодорхой хугацаанд түр зогсоох албан тоот гарч, шахмал түлш нөөцлөх агуулах хүрэлцээгүй байгаа өнөөгийн нөхцөлд тус үйлдвэрийг нөөцийн байдлаар ашиглах юм гэдгийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тодотгож байна. Баруун бүсийн үйлдвэр нь 600 мянган тонн хүртэл шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадлаар ажиллаж байсан юм.
Өнөөдрийн байдлаар нийслэлд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 6 дүүрэгт байрладаг агуулах болон үйлдвэрийн талбайд нийт 60 мянган тонн шахмал түлш нөөцлөөд байна. Улаанбаатар хотын гэр хорооллын нийт 250 шахам мянган айл өрхийн хэрэгцээнд 600-700 мянган тонн шахмал түлш хэрэглэх төлөвтэй байгаа аж.