Уран гулгагч Маринин, Тотьмианина нар эмгэнэлт явдлаа итгэлээр ялсан түүх
Тэд 2004 онд АНУ-д болсон тэмцээний үеэр богино үзүүлбэр үзүүлж байв. Эхний хэдэн минут тайван өнгөрлөө. Хэд хэдэн хүнд хэсгийг давчихлаа. Мөснөөс хөндийрч бүх биеэрээ эргэлдээд нэг хөл дээрээ буудаг гэх мэт хүндрэлтэй элемэнтүүдийг хоёр уран гулгагч амжилттай хийгээд л байлаа. Тэгээд эрэгтэй нь эмэгтэйгээ хоёр гараар толгой дээрээ дээш өргөн эргэлдэн бүжих ёстой нилээд хүндрэлтэй хэсгийг яг хийж дуусах даваан дээр айшигтай зүйл тохиолдов.
Удалгүй эмч нар ирээд Тотмианинаг дамнуурга дээр зөөлөн тавиад аваад явдаг. Тотмианина толгойдоо хүнд гэмтэл авсан нь тодорхой болж эмнэлэгт олон хоног ухаангүй байжээ. Энэ хооронд Маринин амиа хорлохоос наахнуур өөрийгөө буруутгахдаа амьсгалж ч чадахгүй байсан гэж сүүлд өгсөн ярилцлага дээр нь гардаг. Азаар Тотмианина эдгэрч дахин хөл дээрээ боссон юм.
Харин Маринин бие эрүүл чийрэг байсан ч сэтгэл дотроо бараг үхэж байлаа. Тэр дахиж хамтрагчаа алдчихвы гэхээс үхтэлээ айж байсан бол хамгийн гайхалтай нь Тотмианина хамтрагчдаа огтхон ч эргэлзэхгүй харин ч бүр дахиад гулгахад бэлэн байв. Тэд энэ хүнд үеэ даван туулж бэлтгэл сургуулилтаа базаасаар 2 жилийн дараа жинхэнэ ялалтаа авч чаддаг.
Энэ бүхнийг туулсаны эцэст ирсэн ялалт нь 2006 оны Турины өвлийн олимп байжээ.
Тотмианина болон Маринин нар анх 1996 онд уран гулгалтын хосын төрөлд хамтран гулгаж эхлээд 10 жил тасралтгүй гулгасаар 2006 онд эх спортоос зодог тайлжээ. Энэ хугацаандаа европын 5 удаагийн, дэлхийн 2 удаагийн аварга болж 2006 оны Турины Олимпоос алт авч байжээ.
Эх сурвалж: Сонирхолтой түүхэн содон агшнууд групп