Оросын хоёр хиймэл дагуул АНУ-ын тагнуулын хиймэл дагуулыг мөрдөж байгаа тухай Пентагон мэдээлжээ

Гадаад улс орнуудыг тагнах үүрэгтэй хиймэл дагуулыг нь сүүлийн өдрүүдэд Оросын хоёр сансрын хөлөг дагаж, мөрдөх болсон тухай АНУ-ын агаарын хүчний төлөөлөгч өчигдөр мэдээлжээ. “Энэ бол хэвийн биш, эрсдэлтэй үйлдэл бөгөөд сансрын уудамд аюултай нөхцөл байдал үүсгэж болзошгүй юм. АНУ үүнийг сансрын уудмыг эзэмшигч, хариуцлагатай улс орноос гарч боломгүй үйлдэл гэж үзэж байгаа” гэж Пентагоны сансрын хүчний генерал Жон Рэймонд мэдэгдсэн байна.

Оросын хиймэл дагуулууд АНУ-ын хиймэл дагуулд 160 км хүртэл зайнд ойртсон бөгөөд Вашингтон дипломат шугамаар Москвагаас тайлбар шаардаад хүлээж байгаа гэнэ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ОХУ-аас хөөргөсөн хиймэл дагуулууд дээрх үйлдлийг гүйцэтгэж байгааг генерал Рэймонд мэдээлжээ. Оросын хиймэл дагуулуудын гаргаж буй этгээд үйлдлийг өнгөрсөн сарын сүүлээр сансар судлаач Майкл Томпсон анх илрүүлсэн юм байна.

Р.Төмөр 

Эх сурвалж: Business Insider

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen