Леонардо да Винчи ямар өвчтэй байсан бэ?

Дэлхийн хамгийн алдартай уран бүтээлчдийн нэг Леонардо да Винчи нүдний хялар өвчинтэй байсан төдийгүй анхаарлын дутагдал, хэт идэвхтэй байдлын эмгэгтэй нэгэн байсан хэмээн Лондонгийн Эзэн хааны коллежийн профессор Марко Каттани мэдэгджээ.

Түүний зан авирын олон шинж чанар, агуу суут ухаан нь хэт идэвхтэй байдлын хам шинжээр тайлбарлагддаг хэмээн тэрбээр хэлсэн байна. “Мэдээж Леонардо да Винчиг нас барснаас хойш 500 жилийн дараа ийм оношийг баттай тавина гэдэг боломжгүй зүйл хэдий ч Леонардогийн эхэлсэн ажлаа дуустал хийх ховор байсныг энэ хам шинжээр тайлбарлах нь илүү итгэл үнэмшилтэй, шинжлэх ухаанч тайлбар болох юм” хэмээн тэрбээр ярьжээ.  

Э.Аянзаяа

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen