УИX-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн "Өвөрмөц" 3oчны өрөө олны анхаарлыг татав

УИX-ын гишүүн асан Ц.Oюунгэрэл өөрийн  фэйсбүүк хуудаст гэрийнхээ зочны өрөөг танилцуулсан нь ихээхэн олны анхаарлыг татав. Монгол ахуй  хэв маягаар тохижуулсан өрөөнийхөө тухай тэрбээр “Сайн байна уу, сонирхолтой гоё групптээ нэгтгэж авсанд баярлалаа.

Зочны өрөөний 7 хоног таарч байгаа тул хоёр зураг оруулья. Манай зочны өрөөнд Нарантуулын урчуудаар хийлгэсэн дөрвөн ширхэг 80X80 хэмжээтэй авдар, хөгшин ээжийн бор авдрын хамт хоймрыг эзэлдэг. Маш хямд өртгөөр хийгдсэн тохижилт. Гадаад дотоодын сэтгүүлчид тэр хэсэгт л зураг авах дуртай. Энэ зураг дээр Японы NHK тв-ийн зураг авалт хийгдэж байна. Зочны өрөөний бас нэг содон хэсэг маань киноны DVD-ний тавиур. Маш нимгэн тавиур учир шалнаас тааз хүртэл том хэрнээ зай эзэлдэггүй. Хүүхдүүд маань захиалж хийлгэсэн” хэмээсэн байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen