Сэтгүүлч Б.Мөнхбаясгалан ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг "Цензургүй яриа" нэвтрүүлэгт дахин орохыг шаардав

Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2015 оны 3-р сарын 9-ны өдөр С1 телевизийн бэлтгэн хүргэдэг "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орж байжээ. 

Тус нэвтрүүлэгт оролцохдоо тухайн цаг үеийн нөхцөл байдлын талаар сэтгүүлч Б.Мөнхбаясгалантай нээлттэй ярилцлага хийж байсан юм. Харин нэвтрүүлгийн төгсгөлд ерөнхийлөгч ирэх жилийн эл өдөр дахин энэ нэвтрүүлэгт орж тухайн цаг үеийн байдлаар дахин ярилцана хэмээн нэвтрүүлгийн багийнханд болон ард түмэндээ хандаж хэлж байжээ. 

Харин сэтгүүлч Б.Мөнхбаясгалан өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг амлалтаа биелүүлэхийг шаардав. Тэрээр: "Та 2015 онд анх нэвтрүүлэгт орохдоо дараа жилийн өдийд дахин уулзаж, ярилцана гэж хэлж байсан. Өнгөрсөн 2016 онд УИХ-ын чуулганы асуудлаас болоод та оролцож чадаагүй байж магадгүй. Харин энэ жил бол таны ажлын сүүлийн жил тул амлалтаа биелүүлэн нэвтрүүлгийн минь урилгыг хүлээн авна уу" хэмээн хэлжээ. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen