Салбараа "салбайлгасан "сайд та суудлаа өг!!!

“Махны үнэд яам хяналт тавьж чадахгүй” гээд бултаад сууж байдаг сайд бас байх аа. Уг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх ямар нэгэн тайлбар хүлээж авахгүй, эртхэн зохицуулалтаа хийгээрэй. Мах, гурил, ногооны үнэ нэмэгдвэл Ч.Улаан сайд өөрөө хариуцаарай гэж үүрэгдсэн. Гэтэл одоо гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнүүдийн үнэ геометр прогрессоор өсөх нь холгүй байна. Харамсалтай нь салбар хариуцсан сайдын чадваргүй удирдлагад одоо болтол хэн ч хариуцлага ярихгүй байгаа нь хачирхалтай. 
 

Ч.Улаан сайд “Сонгуульд улс төрчид амжилт гаргахын төлөө оролцдог” гэж 2016 оны сонгуулийн өмнө хэлсэн байна. “Сонгогчдынхоо төлөө” гэсэн сэтгэл түүнд угаасаа байгаагүй аж. Ийм үг унагаж байгаа энэ хүн Сангийн сайдаар дөрвөн удаа, Шадар сайдаар нэг удаа ажиллаж байсан, одоо ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байна. Ажиллах гэж самарч байгаа гэхэд хилсдэхгүй.
 
Энэ хүн Б.Пүрэвдорж гишүүний хэлснээр малчдаа хохироож, Монгол гэсэн бүхнийг дампууруулж, хужаа нартай нийлж махны үнээр маниусынхаа халаасыг сэгсрээд яваа гэсэн шүү. Салбараа ингэж салбайлгаж байгаа ч өөрөө суудлаа өгөөд явна гэдэг "гонж" гэнэ лээ.
 
Өнгөрсөн хугацаанд Төрийн ордны дотроос ч түлхээд, гаднаас ч чангаагаад ховхордоггүй Ч.Улаан сайд суудлаа яаж бат бөх авч явна вэ гэдэг нь бас л хар дагуулах асуудал. Огцруулах төсөл өргөн барьсан гэсэн яасан Б.Пүрэвдорж гишүүн ээ? Хар толгойгоор нь хариуцлага хүлээлгэнэ гэсэн яасан У.Хүрэлсүх сайд аа?
 
Эхнэрийнхээ компанид 12 тендер авсан, эхнэрийнхээ дүүгийн компанид мал хөлөөр нь экспортлох давуу эрх олгосон гээд дурьдвал олон жилийн хугацаанд амжуулсан олон булхайтай хүн гээ биз дээ. Энэ байдлаараа бол өөртөө их л амжилттай яваа улс төрч юм.
 
Харин хүнсний бүтээгдэхүүнүүдийн нөөц хангалттай гэж мэдэгдсэн ч үнийг нь барьж чадаагүй асуудлаа бусад руу чихсэн, салбарын сайд нь байж өөрийгөө махны үнийн асуудлаас бултаж байгааг нь харахаар Ч.Улаан сайдад цаашид амжилт гаргахын төлөө сонгуульд оролцох нь байтугай одоо байгаа суудал дээрээ ч суух эрхгүй хүн юм биш үү.
Я.Хулан
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen