Н.Төгсцогт: Би WBC холбооны анхны монгол аварга болно

Энэ бямба гарагт буюу 2020 оны хоёрдугаар сарын 8-нд АНУ-ын Пенсильваниа мужийн Аллентаун хотын “PPL Center” спортын ордонд монголчуудын хувьд чухал тулаан болно.

Энэ тулаанд мэргэжлийн боксын WBC холбооны 57,2 кг-ийн жингийн дэлхийн аварга “Мистер” хочит Бага Гэри Рассель цол хамгаалах тулаанаа IBO холбооны дэлхийн аварга, манай “King Tug” Нямбаярын Төгсцогттой хийх юм.

(Монголын цагаар ням гаригийн 12:00 цаг)
 


Тулааны өмнөх хэвлэлийн бага хурал “PPL Center” спортын ордонд болж, өрсөлдөгчид нүүр туллаа.

Рассел “Хэрэв би өөрөө сонгож болох байсан бол Лео Санта-Крус, Жервонта Дэвис хоёрын нэгтэй тулалдах байлаа. Гэвч холбооноос бүс горилогч Н.Төгсцогттой тулалдуулах болсон. Би энд бүсээ хамгаалах ганц зорилготой ирсэн”
 


Н.Төгсцогт “Миний хийх ёстой зүйл бол Гэри Расселиас илүү тулалдах. Намайг туршлага дутуу гэж тэр хэлсэн ч алдаж байна гэдгийг нь харуулах болно. Гэри Бямба гарагт гэнэтийн “бэлэг” авах болно. Бокс сонирхогчид сайхан тулаан үзэх болно. Гэри Рассель агуу аварга. Гэхдээ би энэ жингийн шинэ дэлхийн аварга болох болно. Би бэлтгэлээ маш сайн базаасан. Би WBC холбооны хагас хөнгөн жингийн анхны монгол аварга болохыг хүсэж байна” гэжээ.
 


Гэри Рассель 31 настай, мэргэжлийн рингд 31 тулаан хийхдээ ганцхан удаа ялагдсан, 2015 оноос хойш WBC-ийн дэлхийн аварга цолоо дөрвөн удаа хамгаалаад байгаа бол манай Төгсөө мэргэжлийн боксын рингд 11 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулсан.

Zindaa.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen