Дэлхийн хамгийн сонирхолтой орнууд

Дэлхийн хамгийн сонирхолтой орнууд

 

-Манай гаригийн янз бүрийн орнуудын тухай сонирхолтой баримтууд-

Манай гариг дээр дөнгөж 252 улс орон байдаг ч заримыг нь хэсэгчлэн хүлээн зөвшөөрсөн. Зарим нэг нь Франц эсвэл Их Британийн далайн чанадын газар нутаг гэгддэг. Гэхдээ тэд бүгд өөрийн гэсэн онцлоготой, бусдаас ялгарах ялгаатай, сонирхол татахуйц олон зүйлтэй. Харин энд арай илүү өвөрмөц онцлогтой улс орнуудыг жагсаажээ. Тэд юугаараа бусдаас онцгой ялгардаг вэ гэсэн асуултад одоо хариулт авцгаая.

Бүхнээс түрүүнд алга болох орон

Байнга шинэчлэгдэж байгаа цаг уурын өөрчлөлтийн мэдээг аваад үзвэл дэлхийгээс алга болох хамгийн анхны улс Мальдив болж байна. Тэнд 1200 орчим шүрэн арлууд байдаг ба далайн төвшнөөс дээш дундажаар хоёр метрийн өндөрт байдаг. Уул гэж нэрлэхэд хэцүүхэн тэдний хамгийн өндөр цэг Виллингили гэх толгой нь далайн төвшнаас 5.10 метрийн өндөртэй юм.

Хэрэв даяарчлалын дулаарал  далайн өөрчлөлт гаргавал Мальдив тэр чигтээ усанд живэх юм. Зарим эрдэмтэд Мальдивын насыг нэгэн зуун гэж тооцсон байгаа. Ингэхлээр тун удахгүй алга болох Мальдивт очихгүй өнгөрөх нь гэмт хэрэг гэхээр.

maldives-300x130 Дэлхийн хамгийн сонирхолтой орнууд

Дэлхийн хамгийн бүдүүнчүүдийн орон

Хамгийн тарган, илүүдэл жинтэй хүмүүс Науру улсад амьдардаг. Нутгийн хүмүүсийн 95 хувь нь илүүдэл жинтэй учраас зүрх судасны ба сахарын шижин өвчин иргэдийнх нь үхлийн гол шалтгаан болдог. Фастфудыг л гол буруутнаар тооцдог бөгөөд түүнийг импортолж эхэлснээс хойш наурчууд өргөөшөө өсөх  болсон байна.

Энэ орны тухай өөр сонирхолтой баримтуудад дэлхийн хамгийн жижигхэн тусгаар тогтносон орон, хамгийн жижигхэн арлын орон, нийслэл гэж байхгүй дэлхийн цорын ганц орон гэсэн тодорхойлолт багтдаг.

nayuru-300x130 Дэлхийн хамгийн сонирхолтой орнууд

Элсээ нефть, шүрээр орлуулдаг орон

Гуамыг улс гэхэд хэцүү. Тэр АНУ-ын бүтцэд багтдаг бөгөөд үндэсний сонгуульд оролцох эрхгүй, нэгдэж нийлээгүй газар нутаг гэсэн статустай. Тус оронд байгалийн гаралтай элс гэдэг огт байхгүй. Харин түүнийг нутгийн хүмүүс нефть ба шүрнээс гаргаж авсан зүйлээр хийгээд сурчихжээ. Зам барихдаа шүрэн газар, нефть хоёрын хольцоор нийнэ. Тиймээс тэд элс импортлох шаардлагагүй болдог.

guam-300x130 Дэлхийн хамгийн сонирхолтой орнууд

Хамгийн эртний бие даасан орон

Египет тусгаарлан бие даах эрхээ манай эриний өмнөх 3100 онд авчээ. Тэр цагт анхны эрх баригч овог бүрэлдсэн байлаа. Тусгаар тогтносон гэх ойлголт нь энэ дэлхийн анхны бие даасан орны хувьд харьцангуй шинэ. Тэр нь ойролцоогоор  XIX зуунд үүсчээ.

Egypt-300x130 Дэлхийн хамгийн сонирхолтой орнууд

Хамгийн олон нууртай орон

Хамгийн их нуурын хязгаар нь Канад юм. Түүний нутаг дэвсгэрт дэлхийн нуурнуудын 60 хувь байрладаг. Усан сангуудын нягтрал нь гайхмаар. Канадын нутгийн есхөн хувьд ойролцоогоор 3000 нуур шахцалдан оршдог.

Many-lakes-300x130 Дэлхийн хамгийн сонирхолтой орнууд

Хөрштөйгөө бараг тааралдахгүй орон

Монгол Улс хүн амын нягтралаараа дэлхийд хамгийн бага оронд тооцогддог. Тэнд нэг  кв/км нутагт хоёр хүнд ноогддог. Энэ нь Монголыг хүн амын нягтрал хамгийн багатай дэлхийн орон болгодог. Тэгвэл Гонконгт нэг кв/км-т 340 мянган амьдардаг. Ингээд харьцуулаад үз дээ.

mongolia-300x130 Дэлхийн хамгийн сонирхолтой орнууд

Гол байхгүй орон

Саудын Арабт ганц ч гол байдаггүй. Тус орон хэрэглээний усаа хөрсний доорх ус ба далайн усыг цэвэрлэх аргаар гарган авдаг.

Saudi-Arabia-300x130 Дэлхийн хамгийн сонирхолтой орнууд

Хамгийн залуу хүн амтай орон

Дэлхийн хамгийн залуу хүн ам нь Нигерийнх. Тус орны хүн амын 49 хувь нь 15-аас доош насныхан.

Nigeria-300x130 Дэлхийн хамгийн сонирхолтой орнууд

Хамгийн олон үндэстэн, ястнуудтай орон

Энэтхэгт 2000 үндэстэн ястан амьдардаг гэсэн эрдэмтдийн судалгаа бий. Тус орны Үндсэн хуулиар 21 хэлийг албан ёсны гэж үздэг. Энэ нь дээд амжилт биш л дээ. Энэтхэгчүүд 447 хэл ашиглахаас гадна 2000 аман аялгуутай.

Indian-300x130 Дэлхийн хамгийн сонирхолтой орнууд

Ширэнгэн ойгоор бүрэн бүрхэгдсэн орон

Өмнөд Америкийн Суринам бараг тэр чигтээ, нутгийнх нь 91 хувь ширэнгэн ойгоор хучигджээ. Нутгийн хүн амын ихэнх  далайн эргийн дагуу нийслэлээсээ холгүй амьдарна. Тэдний дөнгөж таван хувь нь улсынхаа  гүнд суурьшдаг.

Suriname-300x130 Дэлхийн хамгийн сонирхолтой орнууд

Хөдөө аж ахуй хөгжөөгүй орон

Дэлхийд олон орнууд  хөдөө аж ахуйгаас хамаардаггүй. Тэдний хамгийн том нь Сингапур юм.

Singapore-300x130 Дэлхийн хамгийн сонирхолтой орнууд

Албан ёсны хэлгүй орон

Папуа — Шинэ Гвинейн албан ёсны нэг хэл нь англи. Гэхдээ англиар ярьдаг нь хүн амын нэг хувь. Ер нь бол нутгийнхан 820 хэлээр ярьдаг ажээ. Нэмж хэлэхэд тэнд албаны хэлээр топ-пиксин ба хири-моту тооцогдоно. Шинэ гвинейчүүдийн ихэнх тэр хэлүүдээр ярьдаг.

New-Guinea-300x130 Дэлхийн хамгийн сонирхолтой орнууд

Хамгийн олон хоригдолтой орнууд

АНУ-д хамгийн олон хүн шоронд хоригддог. Тэнд 2.2 сая хоригдол байгаа нь дэлхийн хориглуудын 25 хувьтай тэнцэнэ. Хоёрт нь Хятад (1.6 сая), дараалаад Бразили (659 мянга), Орос (623 мянга) тус тус оржээ.

horigdol-300x130 Дэлхийн хамгийн сонирхолтой орнууд

Бэлтгэсэн М.ЭРДЭС

Updown.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen