НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн данс руу шилжүүлж эхлэв
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар /НӨАТ/-ын III улирлын буцаан олголтыг өнөөдөр /2026.10.30/ иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн гэж Татварын албанаас мэдээлэв. Энэ удаагийн буцаан олголтоор 1,429,368 хүнд 120.2 тэрбум төгрөгийг шилжүүлж байгаа юм. Мөн буцаан олголтоосоо 41,020 иргэн 779.4сая төгрөгийн албан татвараа төлжээ.




