Б.Солонгоо: Оюутолгой төслийн талаар шүгэл үлээж байсан ИБУИНХУ-ын иргэдтэй гэрээ байгуулсан

Б.Солонгоо: Оюутолгой төслийн талаар шүгэл үлээж байсан ИБУИНХУ-ын иргэдтэй гэрээ байгуулсан

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр цагдаагийн байгууллагад шалгуулж буй гэмт хэрэгт нэмэлт материал хүргүүлсэн талаараа сошиалд мэдээлсэн. 

Нэмэлт материал хүргүүлэх тухай гэх албан бичигт төрийн зарим албан тушаалтнуудын талаарх нийгмийн сүлжээнд тарсан сөрөг мэдээллийг устгуулж, цаашид түгээхгүй байх агуулгатай гэрээг ИБУИНХУ-ын иргэдтэй байгуулж, 468 мянган фунт стерлинг төлөхөөр тохиролцсон хэмээн бичсэн байв. 

Б.Энхбаяр сайдын албан бичигт нэр нь дурдагдсан Б.Солонгоо мөн л сошиалаар дээрх асуудалд тайлбар өгчээ. Тэрбээр одоо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар ажиллаж буй.

Б.Солонгоо "Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлсэн албан бичигт миний нэр дурдагдсантай холбогдуулан сэтгүүлчдээс асуулт ирж байгаа учраас тайлбар хийх нь зүйтэй гэж үзлээ. Тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажиллах хугацаанд 2024 онд Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Оюутолгой төслийн талаар шүгэл үлээж байсан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын иргэн Ричард Боули, Маурис Даффи нартай гэрээ байгуулсан бөгөөд гэрээ байгуулах нь миний бие дур мэдэж гаргасан шийдвэр биш юм.

Засгийн газрын холбогдох шийдвэр, Ричард Боули, Маурис Даффи нартай гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн эсэх асуудлыг холбогдох чиг үүргийн байгууллага хуулийн дагуу шалгаж, дүгнэлт гаргана гэдэгт итгэлтэй байна.

Ташрамд дурдахад эдгээр хувь хүмүүс нь Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 2 тэрбум ам.доллароор хэтэрч, ашиглалтад орох хугацаа 2 жилээр хойшилсон шалтгаан, нөхцөлийн талаар шүгэл үлээж АНУ, Их Британийн зохицуулах байгууллагуудтай хамтран ажиллаж, мэдээлэл өгч байсан. Энэ талаар олон улсын хэвлэлээр мөн мэдээлж байсан. Оюутолгой төсөлтэй холбогдуулж үүссэн татварын маргаанд Монгол Улсын Засгийн газар хоёр сөрөг нэхэмжлэл гаргасны нэг нь гүний уурхайн зардал хэтэрсэнтэй холбогдуулж Монгол Улсад учирсан хохирлын асуудал байдаг" хэмээжээ. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen
  • Hi,

    Search is changing faster than most businesses realize.

    More buyers are now discovering products and services through AI-driven platforms — not only traditional search results. This is why we created the AI Rankings SEO Plan at Monkey Digital.

    It’s designed to help websites become clear, trusted, and discoverable by AI systems that increasingly influence how people find and choose businesses.

    You can view the plan here:
    https://www.monkeydigital.co/ai-rankings/

    If you’d like to see whether this approach makes sense for your site, feel free to reach out directly — even a quick question is fine. Whatsapp: https://wa.link/b87jor



    Best regards,
    Mike Louis Willems

    Monkey Digital
    mike@monkeydigital.co
    Phone/Whatsapp: +1 (775) 314-7914

    1 February 2026 21:33