Явган хүний зам дээр зогссон жолоочийг торгов

Явган хүний зам дээр зогссон жолоочийг торгов

 

Жолооч тээврийн хэрэгслээ замын зорчих хэсэг дээр бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахаар байрлуулж болохгүй. Мөн явган хүний зам, гарцан дээр машинаа тавихыг "3амын хөдөлгөөний дүрэм"-ээр хориглодог.

Өнгөрсөн долоо хоногт буюу 5 дугаар сарын 13, 16-ны өдөр нэр бүхий 2 цахим хаягаас “Явган хүний зам дээр авто машинаа байрлуулсан, эгнээ хаагаад аваар татаад зогссон байна” гэх мэдээллийг цахим орчинд нийтэлжээ. Уг мэдээллийн дагуу Тээврийн цагдаагийн алба шалгалт хийж, явган хүний зам дээр машинтайгаа зогссон 2 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35.1, 35.2 дахь хэсэгт зааснаар тус бүр 20 мянган төгрөгөөр торгосон байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen