Пакистанд хэт халалтын улмаас 500 гаруй хүн амиа алджээ

Пакистанд хэт халалтын улмаас 500 гаруй хүн амиа алджээ

 

Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын өмнөд хэсэгт агаарын температур 50 хэм хүрч, хэт халж байна. Хэт халалтын улмаас тус улсад зургаа хоногийн дотор 568 хүн амиа алдаад байгаа бөгөөд өнгөрсөн мягмар гарагт гэхэд 141 хүн нас барсан аж. Карачи хотын эрх баригчид “Бүх талийгаачийн үхлийн шалтгааныг халууны улмаас гэж хэлэхэд арай эрт байна. Холбогдох газрууд үхлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа” гэсэн байна. Түүнчлэн “Нас барагсдын дийлэнх нь 60-70 насны иргэд, архаг өвчинтэй хүмүүс байгаа ч 20-оод насны залуус ч байгаа” талаар Карачигийн иргэний эмнэлгийн хэлтсийн дарга Имран Сарвар Шейх мэдэгджээ.

Одоогоор Пакистаны өмнөд хэсгийн нутагт агаарын дундаж температур 40 байгаа бөгөөд халуунд цохиулсан 300 орчим хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen