Антарктидад коронавирусийн халдварын анхны тохиолдлууд бүртгэгдлээ

Антарктидад коронавирусийн халдварын анхны тохиолдлууд бүртгэгдлээ

 

Антарктид тив дэх Чилийн судалгааны баазад 36 хүний коронавирусний шинжилгээний хариу эерэг гарч, яаралтай нүүлгэн шилжүүлжээ.Талбайн хоорондох хөдөлгөөнийг хязгаарлах, боловсон хүчний тоог эрс бууруулах, хүмүүсийг ирэхээс өмнө хэд хоногийн хорио цээр тогтоох зэрэг нь урьдчилан сэргийлэх хатуу арга хэмжээг үл харгалзан SARS-CoV-2 сүүлийн чөлөөт тивд нэвтэрлээ. “The Guardian” сонинд мэдээлснээр Чилийн баазад шаардлагатай нөөцийг хүргэсэн хөлөг онгоцны багийн гишүүдээс халдвар илэрчээ. Тэдний шинжилгээ Антарктидаас буцаж ирсний дараа эерэг гарсан байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хязгаарлагдмал Антарктидад цартахал сүйрэл авчирна гэж эрдэмтэд онцолсон байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen