Афганистанд "Исламын улс", Талибантай тулалдсанаас 10 мянга гаруй айл өрх дүрвэжээ

Афганистанд "Исламын улс", Талибантай тулалдсанаас 10 мянга гаруй айл өрх дүрвэжээ

 

Афганистаны хэвлэлүүдийн мэдээлснээр "Афганистаны зүүн нутгийн Нангахар мужид бүгсэн "Исламын улс бүлэглэл”-ийн зэвсэгт хүчин саяхан Талибаны зэвсэгт хүчинтэй тулалдсаны улмаас, наад зах нь 10 мянга гаруй айл өрх дүрвэн нүүжээ.

Тус мөргөлдөөн Нангахар мужийн баруун хойд нутгийн Хожиани бүсэд болж, хоёр талаас багаар бодоход 19 зэвсэгт этгээд алагдсан гэнэ. Мэдээний эх сурвалжаас үзвэл, айл өрхүүд дайны хөлөөс дайжиж, шөнө дөлөөр эргэн тойрны аюулгүй бүс рүү нүүж байна.

Эдгээр айл өрх нийтдээ хүнд байдалд орж, хоол хүнсээр дутагдаж байгаа ба тэдэнд хүмүүнлэгийн яаралтай тусламж хэрэгтэй болоод байгаа тухай мэдээлж байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen