Г.Занданшатарт эрх мэдэл бол байгаа. Харин бодлого, мөнгө хоёр л алга

 

Бүхэл намаржин дайн дажин болж байж Г.Занданшатар Ерөнхий сайдаар тэсэж үлдсэн. Юу ч болоод өнгөрөв, бүү мэд. Ямар ч байсан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан суудлаасаа мулт үсэрч, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа аягүйтвэл эргүүлэн татагдаж магадгүй болсон. Тэр УИХ-ын дэд дарга байв.

Г.Занданшатар уул нь Ерөнхий сайд,дээрээс нь намын дарга болох санаатай энэ бүх дажинг эхлүүлсэн юм. Гэвч энэ бүх бужигнааны дараа ганц Ерөнхий сайд дээр торж үлдлээ. Гэхдээ энэ бол голох юм биш, тэрбээр бүхэл бүтэн улсын Ерөнхий сайд гэдэг бол асар том эрх мэдэлтэй, улсдаа дээрээсээ гурав дахь албан тушаал билээ. Түүнд улсыг эрхшээх бүх эрх мэдэл байна. Харин мөнгө алга. Мөнгийг бодлогоор бий болгодог. Тэгэхлээр бодлого байхгүй байна гэсэн үг. Мөнгө байхгүй байгаагийн баталгаа нь татвар хураалт чангарч, татвараа өгөөгүй аж ахуйн нэгжийн дансыг хааж байгаагаас илт харагдана. Бас төрийн сан нь хаалттай, ямар ч гүйлгээ хийхгүй байна гэж халагласан хүмүүсээр дүүрсэн нь үүнийг илтгэнэ. Чаддагаараа татвар л авч байна, өөр бодлогын чанартай юу ч хийхгүй өдий хүрлээ. Нүүрсээ үнэд оруулах, алтаа ухах, бүр цаашилбал газрын ховор элементээ ашиглах зэрэг эдийн засагт эерэг дохио болох юу ч хийхгүй нь амь тэмцмээр. Харин олон том үйлдвэрээ хувьчлах шийдвэр гаргасан нь ганц нааштай эерэг дохиог зах зээлд хүргэсэн хэлбэр юм уу даа. Гэхдээ ингэж ярих бол байдаг л зүйл. Сүүлийн 30 жил ингэж ярьж байгааг бид мэднэ. Яг хийгээд эхэлбэл хүмүүст итгэл төрнө. Үүндээ бодлого гаргаад УИХ-аар хэлэлцэгдээд эхэлбэл л юм хөдөлж эхэлнэ. Тэр цагт нь итгэхээс наана нь бол итгэхэд бэрхтэй.Чуулган шинэ онтой зэрэгцээд амарна. Тэгэхлээр он гартал үүнийг хийж амжих уу. Бараг л амжихгүй байх. Бензинд оочерлосон хэвээрээ, мөнгө хайж гүйсэн компанийн захирлуудтайгаа л шинэ он гаргах нь байна.

Ө.Тулга

 

Эх сурвалж: www.DNN.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen
  • Hello folks!
    I came across a 149 useful tool that I think you should browse.
    This platform is packed with a lot of useful information that you might find insightful.
    It has everything you could possibly need, so be sure to give it a visit!
    [url=https://bizminton.com/the-ecological-impact-of-technology/]https://bizmint
    on.com/the-ecological-impact-of-technology/[/url]

    And don't neglect, guys, which you constantly may within the publication discover responses to the most most confusing questions. Our team tried — present all of the information via the most extremely easy-to-grasp way.

    27 December 2025 07:31
  • Hi there,

    Receiving some set of links redirecting to dursamj.mn may result in 0 value or negative impact for your website.

    It really makes no difference the total inbound links you have, what is key is the amount of search terms those domains are optimized for.

    That is the key factor.
    Not the meaningless third-party metrics or SEO score.
    These can be faked easily.
    BUT the number of ranking keywords the domains that send backlinks to you have.
    That’s what really matters.

    Get these quality links point to your website and you will ROCK!

    We are offering this exclusive service here:
    https://www.strictlydigital.net/product/semrush-backlinks/

    In doubt, or need more information, reach out here:
    https://www.strictlydigital.net/whatsapp-us/

    Kind regards,
    Mike Claude Janssen

    strictlydigital.net
    Phone/WhatsApp: +1 (877) 566-3738

    28 December 2025 21:02