"Онтрэ” ХХК-ийн 34 хувийг Монгол Улс эзэмшинэ

"Онтрэ” ХХК-ийн 34 хувийг Монгол Улс эзэмшинэ

 

УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн ээлжит хуралдаанд Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх түр хороонд сөрөг хүчнийг төлөөлж ажилласан гишүүн Б.Жаргалан, Ө.Шижир, Ш.Бямбасүрэн нар танилцуулга хийв. Зургаан сарын өмнө УИХ-ын 62 дугаар тогтоолоор байгуулсан уг түр хорооноос энэ сарын эхээр гурван өдрийн сонсгол зохион байгуулсан. “Оюутолгой” төслөөс Монгол Улс хүртэх үр өгөөжийг хэрхэн сайжруулах арга замыг тодорхойлох нь уг сонсголын зорилго байсан билээ. Улмаар сонсголын үр дүнд хоёр тайлан гаргаж, Засгийн газарт чиглэл өгөх тогтоолын төсөл боловсруулаад буй.

Энэ талаар Б.Жаргалан гишүүн “Онтрэ” ХХК-д бүртгэлтэй Жавхлант, Шивээовоогийн ордын лиценз нь Оюутолгойн бүлэг ордод хамаарна. Мөн уг компани 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээнд хамааралгүй учраас “Оюутолгой” ХХК-д олгосон татварын хөнгөлөлт зэрэг давуу байдлыг хүртэх ёсгүй. Хуулийн дагуу манай улс уг компанийн 34 хувийг эзэмших ёстой гэдгийг Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолын төсөлд бид тусгасан. Өнгөрсөн хугацаанд манай улс 20 орчим тэрбум ам.долларын зээлийн өртэй болсон байна. “Рио тинто” компани “Оюутолгой” ХХК-д маш өндөр хүүтэй зээл олгосон. Энэ хүүг бууруулах, Монголын талын хүртэх өгөөжийг 53 хувиас буулгахгүй байх зэргээр Засгийн газар хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийх ёстой нь тодорхой болсон” гэлээ.

С.Уул

https://www.unuudur.mn/a/279409

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen