Сүлжээний бизнестэй тааралдвал бушуухан тэднээс зайгаа авахыг танд зөвлөе

ЖДҮ гэснээс жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх эрдэнэ мэт төсөлтэй гэгддэг  эрхмүүд үйлдвэрлэл эрхлэх нь бүү хэл гадны хөрөнгийн зах зээлийн бизнес гэж нэрийдэх "Questro world" гэдэг сүлжээний бизнесд ард түмний мөнгийг хийж байгаа нь харамсалтай санагдаж байна. Жилд 300 гаруй хувиар мөнгөө өсгөх тэдний шунал бас эдийн засгийн ухааныг нь жижиг дунд үйлдвэрлэл гэхгүй цэвэр мөнгө хүүлэлт гэж  хэлж болно. Мэдээж хүн ам цөөнтэй манай улсад сүлжээний бизнес ямар их хохирол учруулдагийг бид бүхэн бэлэхнээ мэднэ.   

 

Тэдгээрээс жишээ татвал манай улсад орж ирсэн сүлжээний бизнесүүд болох Жи тайм, Оросын мөнгөний пирамид гээд олон дампуурал ард түмнийг багагүй хохироосон байдаг. Тэгвэл уг сүлжээнд ажилладаг хүмүүс нь ч ЖДҮ-ийхэн хүртэл манайд мөнгөө хийдэг хэмээн уруу татаж зарим нэг энгийн иргэдийн арай хийж хүүхэддээ хадгалсан хадгаламжийг нь банкнаас гаргуулан өндөр хүүгийн ашиг харуулан гадагш урсгадаг аж. Хэрвээ та бүхэн Жи тайм, Оросын мөнгөний пирамид шиг сүлжээний бизнестэй тааралдвал бушуухан тэднээс зайгаа авахыг танд зөвлөе. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen