Дэлхийд хориглосон гэх технологийг “Баян-Айраг” компани ашигласан уу

Өнгөрөгч баасан гарагт Завхан аймгийн Дөрвөлжин сумаас 150 орчим километрт орших Бага нууранд шувууд олноороо үхлээ” гэсэн мэдээлэл цахим орчинд гарсан. Тэгвэл шувууд үхэж байгаа мэдээллийг нууж байсан бололтой. Бидэнд ирсэн мэдээллээр  өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээс эхлэн  шувууд үхэж  байсан аж.

Одоогийн байдлаар 18 нэр төрлийн 2.607 шувуу үхсэн гэсэн мэдээлэл бий. Гэхдээ үүнд сүүлд үхсэн шувуудын тоог оруулаагүй гэх бөгөөд эдгээрийн зарим нь  ховор амьтны жагсаалтад бичигдсэн  устаж болзошгүй зүйл төрөлд багтсан шувууд гэнэ.

Бүтэн хоёр сарын турш шувууд үхэж  байгаа тул Завхан аймгийн Дөрвөлжин сумаас 150 орчим километрт орших Бага нуур орчимд амьсгалахд ч бэрх болоод байгаа тухай иргэд буримдан ярьж байна.

Бидэнд олдсон  мэдээллээр нуур тэр чигтээ  үхсэн шувуудын сэгээр  дүүрсэн, тул  холбогдох байгууллагад болох аймгийн мэргэжлийн байгууллага, сумын удирдлага, Онцгой комисс газар дээр нь ажиллаж, шувуудыг түүж, халдваргүйжүүлэн шатааж булсан аж. Шувуудыг булах үед ч асуудал үүсэн байна.

Тухайлбал, үхсэн шувуудыг нуураас 300 метр хүрэхгүй газар байрлах элсэн дээр хоёр метрийн  гүнд шатааж, булжээ. Багийн Засаг дарга шувуудыг нууртай ойрхон булахыг эсэргүүцэхэд “Улсын ажилд саад боллоо, улс мэдэж байна”  гээд нууртай ойрхон булсан байна. Үүнийгээ Онцгой комиссынхон ” Өөр газарт голомт үүсгэхээс сэргийлсэн” гэж тайлбарласан байна. Шувуудыг шатаалгүй  булсан нь  нутгийн оршин суугчдад одоо ч айдас хургуулж байгаа гэнэ.

Нуурын ус, хөрс, шувуунаас холбогдох байгууллагууд дээж авч, хүн, малд халдах онц ноцтой халдварын шинж тэмдэг илрээгүй гэсэн дүгнэлт гаргасан байна. Мөн өмнөх дээжийн чанар алдагдсан байж болзүшгүй гээд 9 дүгээр сарын 24-25-нд дахин шинжилгээ авч байжээ. Дөрвөлжин сумын Засаг дарга нутгийн иргэдээ тайтгарууулахаар Уснаас цианит натри илэрсэн ч хөрснөөс илрээгүй” гэж хэлсэн байна.

Нутгийн иргэд шувуу олноор үхсэн нь тус суманд  алт олборлож байгаа “Баян-Айраг эксплорэйшн” компанитай холбоотой гэж үзэж  байгаа аж. Нуруулдан уусгах технологийг  дэлхийд хориглосон байдаг ч  энэхүү зөвшөөрлийг Засгийн газрын түвшинд мэргэжлийн байгууллага, БОАЖЯ, Ашигт малтмалын газар олгож байгаа. бөгөөд уг  технологиор 2-3 уурхай үйл ажиллагаа явуулдаг гэнэ.

“Баян-Айраг эксплорэйшн” компани өмнө  нь хэд хэдэн удаа  цианит натри алдаж байсан тухай иргэд ярьж байна. Тэр тухай нь сумын Засаг дарга нь мэдэж байсан бөгөөд тэрбээр “Холбогдох байгууллагууд  шинжилгээ авч байсан ч “Уснаас цианит илэрсэн ч хөрснөөс илрээгүй” гэх хариулт өгсөн байсан” гэж мэдэгдээд байгаа аж.

С.Цээл

Эх сурвалж: erennews.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen