Хаp тамхи татсан дүүгээ цагдаад барьж өгчээ

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газраас хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй өсвөр насны хүүхдийг саатуулан шалгаж байна.


Охины эгч нь анх энэ тухай цагдаад мэдэгдэхдээ “Дүүгийнхээ цүнхийг ухаж байгаад ууттай хар тамхи оллоо. Дүүг маань шалгаад өг” гэжээ. Иргэний дуудлагын дагуу албаныхан шалгалтын ажиллагаа явуулж, 17 настай эмэгтэй М гэгч нь хар тамхины төрлийн ургамал татсан болох нь биологийн шинжилгээгээр илэрсэн байна. Улмаар тухайн иргэнд хэрэг үүсгэж, дээрх хар тамхийг олж авсан эх сурвалжийг тодруулахаар ажиллаж эхэлжээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen