Иранд онгоцны ослоор амиа алдагсдын шарилыг нутагт нь авчирлаа

Иранд онгоцны ослоор амиа алдагсдын шарилыг нутагт нь авчирлаа

 

Нэг дүгээр сарын эхээр Ираны Техеран хотын  онгоцны буудлаас хөөрч яваад харвасан пуужинд оногдон харамсалтайгаар сөнөсөн 176 зорчигчтой Украйны Боинг-737 онгоцонд амиа алдсан иргэдийн цогцос болон чандрыг нутагт нь авчирлаа. Осол болох үед тус онгоцонд Украйны 11 иргэн байснаас 9 нь хөлгийн багийн гишүүд байсан ажээ.

Тэгвэл өчигдөр орой  Украйны нийслэл Киев хотын онгоцны буудал дээр талийгаачдын  цогцсыг авчрах тэдэнд хүндэтгэл үзүүлэх ажиллагаа болсон ба тус улсын ерөнхийлөгч Зеленский ч мөн ёслолд оролцсон юм.

Түүнчлэн Иранаас хохирогчдын ар гэрийнхэд нөхөн төлбөр олгож, хариуцлага хүлээх ёстой хэмээн Украйны талаас  шаардаж байгаа ажээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen