Сөрөг энерги татдаг 4 үйлдэл

Сөрөг энерги татдаг 4 үйлдэл

 

Заримдаа бид өөрсдөө ч мэдэлгүй сөрөг энергийг өөртөө татаж байдаг аж. Хэрхэн эерэг долгионтой байж, сөрөг зүйлс, бүтэлгүйтлээс өөрийгөө хамгаалах талаар дараах мэдээллийг бэлтгэлээ.


Шүүмжлэх

Бид бусдыг шүүмжилж, аливааг сөргөөр харж, шүүж байх үедээ өөрсдийгөө эмзэг байдалд оруулдаг байна. Байнга асуудал хайж, шүүмжлэл хэлдэг хүн шүүмжилж буй зүйлсийнхээ сөрөг энергийг өөртөө татаж байдаг аж.

Үзэл бодлоо бусдад тулгах

Та үзэл бодолдоо бат итгэлтэй байсан ч бусдад үүнийгээ тулгаж, заавал итгүүлж, нотлох гэх хэрэггүй. Учир нь та бусдын хил хязгаарыг давснаар харилцаж буй хүн тань дургүйцэж, сөрөг энерги үүсгэж эхэлнэ.

Бүх зүйлд “тийм” гэж хэлэх

Өөрийн энергийн талбайд орохыг зөвшөөрсөн “тийм” гэх үг их хүчтэй. Үүнийг зөв газраа хэрэглэж, зарим таныг ашиглахыг хүсэж буй хүмүүст “үгүй” гэж хэлж сур.

Бүх зүйл дээр тэмцэлдэх

Бүх тулаанд ялж чадахгүй. Маргаан, хэрүүлд заавал ялснаар та өөрийгөө хамгаалж чадна гэж бодож байгаа бол өрөөсгөл юм. Учир нь хэзээ нэгэн өдөр та сэтгэл хөдлөлийн болон бие махбодийн сулрал мэдрэх болно. Тиймээс бүх зүйл дээр тэмцэлдэж, энергээ үрэх шаардлагагүй.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen