Хүүхдүүдийн дунд таргалалт дөрөв дахин өсжээ

Хүүхдүүдийн дунд таргалалт дөрөв дахин өсжээ

 

Дэлхийн тэрбум гаруй хүн таргалалтаас болж зовж шаналж байгаа нь өлсгөлөнгөөс илүү аюултай гэж үзэж байна. XX зууны дунд үед нэгэн зураглаач Нью-Йорк хотын Кони арал дээр бөөгнөрсөн Америкийн наран шарлагын газрыг  дүрсэлсэн мартагдашгүй хар цагаан гэрэл зургийг авчээ. Далайн эрэг дээр аялагчдын тоо их байгаагаас гадна энэ гэрэл зургийн хамгийн анхаарал татсан зүйл бол усны хувцас, бикини өмссөн хүмүүс дунд тарган хүн байсангүй. Өлсгөлөн ядууралд нэрвэгдсэн улс орнуудыг зовоож байгаа ч таргалалт нь баян, ядуу аль алиныг нь хамарч байдгаараа өвөрмөц зовлонгийн нэг хэлбэр юм. 1990-2022 онд дэлхийн таргалалтын түвшин хүүхдүүдийн хувьд дөрөв дахин, насанд хүрэгчдийнх нь хоёр дахин өссөнийг “Lancet” шинэ судалгаагаараа тогтоожээ. 2022 онд Полинезийн Тонга, Америкийн Самоа зэрэг жижиг улсуудад эмэгтэйчүүдийн дунд таргалалт хамгийн өндөр тархалттай байсан бол Америкийн Самоа болон [ойролцоох] Науруд эрэгтэйчүүд хамгийн өндөр таргалалттай байжээ. Эдгээр үзэсгэлэнт арлын диваажинуудад насанд хүрсэн хүн амын 60 гаруй хувь нь эмнэлзүйн таргалалттай байжээ.

Баян чинээлэг орнуудын дунд АНУ хүнд жингийн төлөөлөгч болж байгаа бөгөөд эрчүүдийн дунд таргалалтаараа дэлхийд аравдугаарт ордог. Хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар АНУ-д таргалалтын түвшин 1990 онд 11.6 байсан бол 2022 онд охидын хувьд 19.4 хувь, хөвгүүдийнх 11.5 байсан бол 21.7 хувь болж өссөн байна. 2022 онд АНУ охидын таргалалтаар дэлхийд 22-т, хөвгүүдийнхээр 26-д жагсчээ.

2022 онд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага таргалалттай тэмцэх төлөвлөгөөг баталсан бөгөөд үүнд хөхөөр хооллохыг дэмжих, эрүүл бус хоол хүнс, ундааг хүүхдэд худалдаалахыг хязгаарлах, хоол тэжээлийн шошгололт, сургуулиудын биеийн тамирын дасгалын стандарт зэрэг амьдралын хэв маягийн хэд хэдэн өөрчлөлт орсон.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen