DHL: 2023 онд нийлүүлэлтийн сүлжээний асуудал тогтворжих төлөвгүй байна

DHL: 2023 онд нийлүүлэлтийн сүлжээний асуудал тогтворжих төлөвгүй байна

 

2023 онд боомтуудын ачаа тээврийн бөөгнөрөл тодорхой хэмжээнд шийдэгдэх ч нийлүүлэлтийн сүлжээний нөхцөл байдал цар тахлын өмнөх үедээ эргэн очих төлөвгүй байгааг “DHL” компани мэдээллээ.

Өнгөрсөн онд COVID-19-ийн хязгаарлалтын улмаас томоохон боомтуудад ажиллах хүч болон ачаа тээврийн автомашины хомсдол үүсэж, чингэлэг тээврийн үнэ ихээр нэмэгдсэн юм. Харин энэ онд Азийн нийлүүлэлт нэмэгдсэнээр Европын томоохон боомтуудад ачаа тээврийн бөөгнөрөл улам нэмэгдэж байгааг “DHL” тодотгож байна.

Мөн БНСУ-д өрнөж буй тээврийн жолооч нарын жагсаалын улмаас нийлүүлэлтийн сүлжээ тасалдах эрсдэлтэйг анхаарууллаа.

Э.Мишээлт

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen