Энэ сараас эхлэн эмнэлгийн хэрэгслийг Хятад улсын бүртгэлгүйгээр экспортлох боломжгүй

Гуравдугаар сарын 31-ний өдөр Хятад улсын Худалдааны яам, Гаалийн ерөнхий газар, Эмийн хяналт удирдамжийн товчоо мэдэгдэл гаргаж, 04-р сарын 01-ээс эхлэн вирусийн оношлуур, эмнэлгийн маск, эрүүл мэндийн хамгаалалтын хувцас, амьсгалын машин, хэт улаан туяаны термометрээр хангадаг аж ахуйн нэгжүүд гаалийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө бичгээр эсвэл цахим мэдүүлэг өгөх ёстой бөгөөд экспортын бүтээгдэхүүнүүд нь Хятад улсын эмнэлгийн хэрэгслийн бүтээгдэхүүний бүртгэлийн гэрчилгээг авч импортын улс (бүс)-ийн чанарын стандартад нийцсэн байхыг амлах ёстой. Энэхүү шинэ журам нь бүтээгдэхүүний чанарт сүүлийн үед гарсан маргаантай холбоотой байж магадгүй гэж мэдээлж байна.
 
Мэдэгдэлд эмнэлгийн материал экспортлох холбогдох аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангаж, холбогдох стандартад нийцсэн байх ёстой гэж дурдсан юм. Бүх шатны эмийн зохицуулах байгууллага экспортын эмийн чанарыг зохих ёсоор хянаж, эмийн экспортын баталгаажуулалтын менежментийг хатуу зохицуулж, баталгаажуулалтын шаардлагыг хангах хэрэгтэй. БНХАУ-ын эмийн үйлдвэрлэлийн GMP-ийг дагаж мөрдөөгүй бол эмийн экспортын гэрчилгээг хуульд заасны дагуу эрс хүчингүй болгож, эмийн үйлдвэрлэлийн хяналтыг үргэлжлүүлэн сайжруулан, экспортын эмийн чанарын шаардлагыг үр дүнтэй хангах шаардлагатай гэжээ.
Эх сурвалж: nmgnews.com.cn
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen