Канад улс Токио 2020 олимпын наадамд оролцохгүйгээ мэдэгдсэн дэлхийн анхны улс боллоо

Энэ зун зохион байгуулагдах Токио 2020 зуны олимпын наадамд оролцохгүйгээ илэрхийлсэн дэлхийн анхны улс Канад боллоо. Коронавирусийн тахлаас сэргийлэх зорилгоор олимпын наадмыг нэг жилээр хойшлуулсан тохиолдолд зөвхөн оролцохоо Канадын Олимпын Үндэсний Хороо, Канадын Паралимпийн Үндэсний Хороо хамтарсан мэдэгдэлдээ илэрхийлсэн байна.

Дэлхийн өөр хэд хэдэн орны үндэсний олимпын хороод Токио 2020 наадмыг хойшлуулахгүй бол оролцохгүй гэсэн саналаа албан бусаар илэрхийлжээ.  Австралийн олимпын хороо наадам 12 сарын хугацаагаар хойшилж болзошгүй тул бэлтгэлтэй байхыг өөрийн тамирчдад өнөөдөр анхааруулсан байна. Токио 2020 зуны олимпын наадам долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд үргэлжлэх төлөвлөгөөтэй бол наймдугаар сарын 25-нд паралимпийн наадам залгаж үргэлжлэх юм. 

Э.Сэмүүн

Эх сурвалж: Reuters      

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen