Хэмнэгч Шагж

Хэмнэгч Шагж

 

Нууц амрагуудынхаа тоог нэг дахин бууруулж ганцхантай үлдлээ. Хөөрхий надаа хаягдсан нууц амраг минь дуучин Ариунаагийн "Чамайг баяртай гэж би хэлж чадахгүй" гэдэг дууг дуулаал үлдэх жишээний.

Эхнэртээ ойртойхоо 30 хувиар цөөлсөн. Учир нь түүхий эд маш ховордож байгаа тул хайр найргүй үрэхээс харамласан. Сондогой тоотой өдөр цагаан идээ гарганаа гонж.

Архины найзуудаа бүр их цөөлж байгаа. Ээ хөгшөөн элэг муу гарсан, ходоод муу гарсан гээл духлаа үнэн юм хэлээд байхаар юу юугүй амруу архи цутгачихгүй юм. 
Хуучин хаях шахсан хувцаснуудаа фармааталж өмсөж байна. Багадсан гутлаа чихээд өмсчихөөр бамбайгаад хэлбэр орчихоод дажгүй шүү.

Оюутан байхдаа өмсөж байсан алаг савхитайгаа тууж явтал хажуугаар өнгөрч байсан нэг залуу "хүүе сайн уу Шагжээ", царайг чинь таньсангүй энэ муугаар чинь таньлаашдээ гээд миний муу будаг нь халцарсан савхийг эмэр ч эдр.

Тэгсэнээ "Чи одоо яасан муухай таргалаа вэ, хоол ундаа тохируулалдаа гэж сургааль айлдах". Чөрийсөн хар бэсдаад миний таргалсан гай болж гэнэ ухааны юм бодоол саллааш дээ.

Гэртээ ирээд толинд хартал нээрээч таргалсан байна шүү. Урдаасаа бол гайгүй юм. Хажуугаараа толинд харахаар миний гэдэс солонгоо солонго. Ядаж байхад яасан ч динэг солонгын өнгөтэй цамц өмсцийн. Савхин кууртик зүгээр гэдэсний тал дээр.

Хүн амьтантай утсаар ярьж нэгж үрэхээ больсон. Яг дохих биш, залгах биш хоёрын голоор дуудуулаал тасалчдийн. Эргээд залгахаар нь "чи наад утас мутсаа авалдаа, хүн нэгж хайрлахгүй залгаад байхад" ухааны юм ярийшдээ.

Өрхийн хүнсний зардлаа 50 хувиар бууруулсан. Үнэ ихтэй Сахар, цагаан будаа, талх, хиам өндөг идэхээ больсон. Бор гурил, мах хоёр л түлхүү идэж байгаа. Кофе, цай юуч уухаа болсон. Зүгээр л ус уугаад байгаа. Хүн амьтанд болохоор "манайх эрүүл хооллолттой айл" гээд хэлчихээр бөөн оноо.
Хонины ориг мах кг нь 3500 төгрөг байхад хиймийн будаг, химийн бодис хольсон адууны махан хиамыг 7500-р авч идэх чинь динэг хэрэг шүү дээ.

Үс гэзэгээ юучгүй хусуулсан. Зогдор ихтийн зовлон их гэж тунч төвөгтэй юм. Халуунд духруу унасан үсээ үлээх гэж бөөн хар гай. Тэгээд ч шамфаан, савангийн мөнгө дийлдэхгүй юм. Гэр бүлээрэй халзаайхайнууд болсон. Дургүй хүргэсэн хүнд бол "бөө болцон" харааж ерөөнө шүү гээл, бусад улсуудад толгойгоо сэргээж байна гээл хэлээстэй.

Машаан тэрэг унаж бэнзээн үрэхээ больсо. Унадаг дугуйтаа "Ну Пого Ди" шиг л юм давхисатай. Толгой нь цайлзаал дугуйгаа жийх нь бас л хөөрхөн гэсэн. Эртээд дугуйтайгаа айраг ууж халамцаад голд унаснаас хойш зүрхээ авцан. Бараг цай ч уухгүй байгаа. Хүмүүст болохоор эрүүл мэнддээ анхаарч байнаа л гээд байгаа.

Тогныхоо зардлыг 50 хувь бууруулсан. Аль болох эрт унтаж байгаа. Телевийз үзэхээ бараг больсон. Хөргөгч, угаалгын машаан, тоос сорогчоо бүр далд хийчихсэн. Гэр орон, хувцас хунараа угаах чинь нэг төрлийн гимнаастик л гээд байгаа. 
Утас, сахлын машаанаа ажил дээрээ цэнэглээд болоо. 
Хүмүүст болохоор дэлхий ертөнцийн эрчим хүчийг хэмнэж байнаа л гээд байгаа.

Ном уншихдаа өрөөсөн нүдээ аньж хямгадах нь холгүй. 
Хоол идэхдээ зөвхөн өрөөсөн талаараа зажилж , шүдээ угаахдаа зөвхөн хоол идсэн талаа угааж оогоо хэмнэж байна. Маш цэвэрхэн бясалгаж асар бага нойлын цаасыг нэг ч давхарлалгүйгээр хэрэглэх жишээний.

Найр наадам хүүхдийн сэвлэг үргээх ёслолд очихгүй байгаа. Жил ус таарахгүй байна, энэ жил лам багш найранд битгий оч гэсэн гээл буудчих жишээний.

Хөөрхий манай удаан эхнэр дэлгүүр хоршоо орохоо байсан. Гучин гурван гаагаанаас нь арван хэд л үлдсэн. Арван долоон он дуустал аргалнаа л гэж байна.

Дэлгүүр хэсмээр байна гэсэн үед нь "юу юу авахаа сайхан бичээдэх, мөнгө хайрлалгүй бүхэл томхон юм бичээдэх" гэхээр баахан л жагсаалт бичиж өгдийн. Тэгээл жагсаалтаа бариал худлаа баахан дэлгүүрээр яваал ядрааж байгаал харьчдын.

Күй ээ нэг иймэрхүү амьдарч байна ш дээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen