“Aspire mining” Овоот-Эрдэнэт чиглэлийн 549 км төмөр замын ажлыг санхүүжүүлнэ

“Aspire mining” Овоот-Эрдэнэт чиглэлийн 549 км төмөр замын ажлыг санхүүжүүлнэ

 

Коксжих нүүрсний нөөцөөрөө хоёрдугаарт ордог Овоотын ордыг эзэмшигч "Aspire mining” компани Овоот-Эрдэнэт чиглэлийн 549 км төмөр замын барилгын ажлыг санхүүжүүлэх албан бус гэрээг БНХАУ-ын "China Gezhouba Group Co Ltd” компанитай байгуулсан тухай өчигдөр "Рэйлвэй газет” мэдээлжээ .


Гэрээнд "Aspire mining”-ийг төлөөлөж охин компани болох "Northern Railways” гарын үсэг зурсан байна. Төмөр зам баригдаж ашиглалтад орвол нөөцөөрөө Тавантолгойн дараа орох коксжих нүүрсний том ордоо бүрэн хүчин чадлаар ашиглах боломжтой болох юм.


"Aspire mining”-ийн захирал Дэвид Пауэлл энэ талаар хийсэн мэдээлэлдээ "China Gezhouba Group Co Ltd” бол дэлхийн олон улс оронд томоохон төслүүдийг санхүүжүүлж байсан туршлагатай компани юм” хэмээн хэлсэн байна.


Л.Булганчимэг

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen