Сталины хүүхдэд муу дүн тавьсан багшид юу тохиолдсон бэ?

Сталины хүүхдэд муу дүн тавьсан багшид юу тохиолдсон бэ?

 

20-р зууны дарангуйлагчдын дунд Иосиф Сталин шиг эргэн тойрны хүмүүсээ "чичрүүлдэг" байсан нь ховор биз. Дарга цэрэг байхаас үл хамааран түүнтэй харьцахдаа ёстой хэлэх үг бүрээ бодох ёстой байсан гэдэг. Тэгвэл тэрээр хүүхдүүдтэй нь муухай харьцсан хүмүүст ямар "шан" өгдөг байсан юм бол?

Удирдагчийн бага хүү Василий бага насандаа эхийгээ алдсаны дээр аав нь завгүй учраас түүнтэй бараг харьцдаггүй байжээ. Тиймээс түүнийг Сталины туслахууд өсгөсөн аж.

Дарангуйлагчийн ойрын туслахуудын гар дээр бага насаа өнгөрүүлсэн хүүгийн сэтгэхүй бусдаас өөр болох нь мэдээж. Эцгээс нь эмээсэн туслахууд нь хүүгийн хэлсэн болгоныг биелүүлж, дураар нь байлгадаг байв. Василий ч насанд хүрсэн хойноо энэ талаар олон дурссан байдаг.

 

 

Мэдээж хэрэг Василий дипломатчид, улс төрчид, алдартай жүжигчид, эрдэмтдийн хүүхдүүд сурдаг "дээдсийн" сургуульд элссэн байжээ.

Тэнд тэрээр эрх дураараа зангаа гаргахаас огтхон ч цааргалаагүй бөгөөд багш нарынхаа жинхэнэ толгойны өвчин болсон гэнэ. Багш нар ч гэсэн "ханхүү"-ийн эцгээс эмээсэндээ түүнийг яаж ч авирласан нүдэн балай, чихэн дүлий дүр эсгэсэн аж. Харин түүхийн багш Владимир Мартышин тэр бүхнийг үл харгалзан удирдагчийн хүүд тохирох дүнг нь тавихаар шийджээ. 

 

 

Үүнийг мэдсэн сургуулийн захирал Владимирийг дуудаж ирүүлээд дүнг нь засахыг тушаасан байна. 

Гэтэл Владимир эрс татгалзсан тул захирал нь арга буюу өөрөө Василийгийн 2 гэсэн дүнг нь 4 болгон өөрчлөөд зогсохгүй шударга багшийг ажлаас нь чөлөөлөв.

Ингээд Владимир өөр газар ажил олж хийхээр шийдсэн ч бүх оролдлого нь талаар болж, хэдэн долоо хоног өнгөрөв. Гэрт нь эхнэр, 2 хүүхэд нь бараг идэх юмгүй болж байсан учраас тэрээр аргаа барж, Сталин руу хандан захидал бичжээ. Захиан дээрээ Владимир өөрийг нь юунаас болж халсан, хүү Василийтай нь муухай харьцсан багш нарыг мөн ямар хувь заяа хүлээж байгаа болохыг дурджээ. 

 

 

Хэдэн сарын дараа Владимирын гэрийн хаалгыг үл таних хүн цохих нь тэр. Гэхдээ энэ удаад түүнийг дотоод яамны чекистүүд бус тусгай төлөөлөгч угтаж, Сталины хариу захиаг өгсөн байна. 

Уг захиан дээр Сталин хүүд нь бусад хүүхдүүд шиг хандсанд нь талархаж буйгаа илэрхийлсэн байжээ. Тэрээр Василийг өөрийн гараар өсгөж чадаагүй учраас хүү нь хэт ойворгон, эрхийн тэнэг болсон хэмээгээд ирээдүйд энэ мэтээр чанга хандахыг захисан байв. 

Ийнхүү Владимир удалгүй хуучин ажилдаа эргэн оржээ. 

 

https://www.caak.mn/view/8288550/
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen