Шүдэн дээрх өнгөрийн 70 хувь нь нян бактериас бүрддэг учир шүд цооролтод шууд нөлөөлдөг байна. Иймд шүдийг өдөрт нэг удаа угаах нь хангалтгүй бөгөөд хамгийн багадаа 2-3 удаа угааж, шүдний завсар хоорондыг сайтар цэвэрлэн, өнгөрийг бүрэн арилгаснаар үр дүнтэй угаалт хийгддэг аж.