ДЭМБ сармагчны цэцэг өвчний анхны оношлуурт зөвшөөрөл олгожээ

ДЭМБ сармагчны цэцэг өвчний анхны оношлуурт зөвшөөрөл олгожээ

 

ЖЕНЕВ, 2024 оны аравдугаар сарын 5 /DW/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ сармагчны цэцэг өвчний /mpox/ анхны оношлуурт зөвшөөрөл олгосон талаараа баасан гарагт мэдэгджээ.

Аминд халтай энэ өвчин нь өвчтэй халдвар авсан амьтдаас хүнд халдварладаг вирусээр үүсгэгддэг. Мөн хүнээс хүнд ойрын хавьтлаар дамжин халдварлах боломжтой бөгөөд халдвар авсан тохиолдолд халуурах, булчин өвдөх, арьсан дээр тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

 

 

ДЭМБ-ын мэдэгдсэнээр, оношлуурт яаралтай журмаар хэрэглэх зөвшөөрөл олгосон нь вирусийг хурдан, үнэн зөв оношлох шаардлага улам бүр нэмэгдэж буй орнуудад чухал ач холбогдолтой ажээ. Олон хүнийг шинжилгээнд хамруулахын хэрээр өвчний тархалтыг зогсоох арга хэмжээнүүдийг илүү хурдан хэрэгжүүлэх боломжтой гэж ДЭМБ-ын мэдэгдэлд дурдсан байна.

 

 

 

Африк тив даяар сармагчны цэцэг өвчний 30 мянга гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд 800 гаруй хүн нас барсан байна. Африкийн Холбооны Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, энэ өвчин 16 улсад илэрснээс Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад хамгийн олон тохиолдол бүртгэгджээ. 

 

 

Э.Хулан

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen
  • Покупка аккаунтов в специализированных [url=https://kupit-akkaunty.ru] маркетплейсах аккаунтов соц. сетей [/url] — это популярный способ быстро начать работу в интернете, особенно для тех, кто занимается SMM, рекламой или продвижением товаров и услуг. В таких магазинах можно приобрести готовые аккаунты с уже настроенными профилями, подписчиками и активностью, что экономит время на создание и развитие новых страниц.

    7 October 2024 09:41