Чөлөөт - Dursamj.mn

Үзэсгэлэнт сайхан Рашаан хот
Үзэсгэлэнт сайхан Рашаан хот

ӨМӨЗО-ы Хянган аймгийн баруун хойд хэсэг, Их Хянганы нурууны баруун өмнөд бэлд байрлах Рашаан хотын бүтэн нэр нь Халуун Рашаан юм. Нийт 7408.7 метр квадрат талбайтай, дөрвөн талаараа Хөлөнбуйр хот, Хорчин баруун гаран өмнөд хошуу, Монгол Улс болон Шилийнгол аймагтай хиллэдэг. Тус хот нь нийт 68 мянган хүн амтай, Монгол, Хятад, Хотон, Манж зэрэг 13 үндэстэнтэй. Монгол Улс хоорондын хилийн шугам нь 94 орчим км бөгөөд Хятадын Рашаан-Монголын Сүмбэр боомт нь улирлын чанартай ажилладаг.

Их Хянган нурууны ойн бүс дэх Рашаан хот нь эко орчинтой, далайн түвшнээс дээш 1100 метрт оршдог. Ойр орчмын хотуудтай тээвэр хийхэд тохиромжтой, Манжуур, Хайлаар, Жалан айл, Улаанхот, Шилийнхот болон бусад газруудын аялал жуулчлалын нөөцийг нэгтгэх стратегийн төв цэг болж Өвөр Монголын аялал жуулчлалын алтан бүс гэгдэх болсон юм.

Сүүлийн жилүүдэд Рашаан хот аялал жуулчлалын нөөц бололцоондоо түшиглэн, Рашаан-Чайхэ аялал жуулчлалын үзэсгэлэнт газар, Хайшэнь булгийн амралтын газар зэрэг олон сайхан аялал жуулчлалын бүсийг байгуулжээ.

Тус хотод одоогийн байдлаар Рашаан, Хоосон гуу зэрэг үндэсний ойн хоёр цэцэрлэгт хүрээлэн, ЮНЕСКО-д бүртгэлтэй дэлхийн геопарк нэг, үндэсний намгархаг газрын цэцэрлэгт хүрээлэн гурав, 5А зэрэглэлийн байгалийн үзэсгэлэнт газар нэг, 4А зэрэглэлийн байгалийн үзэсгэлэнт газар хоёр бий.

Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд инновац, зохицуулалт, ногоон, нээлттэй, хуваалцах гэсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлж ирэв. Одоогоор дэлхийн жишигт нийцсэн бүхий л төрлийн аялал жуулчлал, улирлын чанартай аялал жуулчлал, өндөр чанартай аялал жуулчлалыг хөгжүүлэхийн дээр олон улсад нэр хүндтэй, дотоодын нэгдүгээр зэрэглэлийн аялал жуулчлалын чиглэлийг бий болгохоор хичээж байна.

2014 оны 01-р сарын 26-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Рашаан хоттой танилцахдаа "Рашааны байгаль бүх улиралд үзэсгэлэнтэй байдгаараа аялал жуулчлалын хөгжлийн ирээдүйтэй гэж байв. Хянган аймгийн захиргаа, намын хорооны ажлын алба Ши Жиньпин даргын заавар, шаардлагыг сайтар хэрэгжүүлж, Рашааныг аймгийн аялал жуулчлалын хөгжлийн чиглүүлэгч болгохоор ажиллаж байна.

Зохиогч:

Бэлтгэсэн: Д.МӨЧИР, Х.АРВИНТАЛ

Найруулагч:

Д.МӨЧИР, Х.АРВИНТАЛ

Эх сурвалж:

Солонго Мэдээллийн Төв

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
“Этик” продакшны өргөн дэлгэцийн тав дах уран бүтээл Дорнод аймагт байрлалтай ураны уурхай Мардайн орд дахь түүхийг өгүүлэх юм байна.

Мардайн уурхай бол онц нууц зэрэглэлийн бүс байв. Тухайн цаг үед уурхайн гүнд, хортой хүнд хэсэгт ямар ч хамгаалалтын хувцас хэрэгсэлгүй ажилладаг цаазын ялтнууд нэг л сарын дотор амьсгал хураачихдаг учраас 2 сард нэг удаа шинэ хоригдлуудыг авчирдаг байсан гэдэг. Гэтэл тэр нэгэн өдөр буюу 1984 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр хоригдлууд бослого гаргаж, олон хүний амь эрсэдсэн аймшигт үйл явдал өрнөжээ.  Чухам юу болсныг “Мардай” уран сайхны киноноос үзэж, нууц түүхийг хамт сөхөөрэй.

"Этик" продакшн энэхүү бүтээлээ гуравдугаар сарын 4-ний өдрөөс Монгол орон даяар, дэлхийн өнцөг булан бүрт амьдран суугаа монголчууддаа зориулан нээх гэж байна.

Хүн хамгийн ихдээ 2 сар л амьд байдаг гэх тэрхүү тамын шоронд болсон бослогын тухай нууц сэдвийг "Этик"-ийн залуус зоригтойгоор гаргаж ирж, уран сайханжуулж бүх кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болжээ. Энэ бол улсын нууц, ярих битгий хэл асуух хориотой байсан сэдэв.

Уран гулгагч Маринин, Тотьмианина нар эмгэнэлт явдлаа итгэлээр ялсан түүх
Энэ хоёр хүн бол Оросын алдарт хосоор уран гулгагч Татьяна Тотмианина болон Максим Маринин нар юм.

Тэд 2004 онд АНУ-д болсон тэмцээний үеэр богино үзүүлбэр үзүүлж байв. Эхний хэдэн минут тайван өнгөрлөө. Хэд хэдэн хүнд хэсгийг давчихлаа. Мөснөөс хөндийрч бүх биеэрээ эргэлдээд нэг хөл дээрээ буудаг гэх мэт хүндрэлтэй элемэнтүүдийг хоёр уран гулгагч амжилттай хийгээд л байлаа. Тэгээд эрэгтэй нь эмэгтэйгээ хоёр гараар толгой дээрээ дээш өргөн эргэлдэн бүжих ёстой нилээд хүндрэлтэй хэсгийг яг хийж дуусах даваан дээр айшигтай зүйл тохиолдов.

Хоромхон зуурт Маринин тэнцвэр алдаж Тотмианинаг өндрөөс их хүчтэй унагачихав. Гэхдээ тун эвгүй байдлаар. Тотмианина толгойгоороо унав. Бүгд нам жим. Тотмианина боссонгүй, хөдөлсөнгүй. Эмэгтэйгээ алдсан Маринин түүн рүү очиж зөөлөн хүрэвч хамтрагчаас нь хариу байсангүй.

Удалгүй эмч нар ирээд Тотмианинаг дамнуурга дээр зөөлөн тавиад аваад явдаг. Тотмианина толгойдоо хүнд гэмтэл авсан нь тодорхой болж эмнэлэгт олон хоног ухаангүй байжээ. Энэ хооронд Маринин амиа хорлохоос наахнуур өөрийгөө буруутгахдаа амьсгалж ч чадахгүй байсан гэж сүүлд өгсөн ярилцлага дээр нь гардаг. Азаар Тотмианина эдгэрч дахин хөл дээрээ боссон юм.

Харин Маринин бие эрүүл чийрэг байсан ч сэтгэл дотроо бараг үхэж байлаа. Тэр дахиж хамтрагчаа алдчихвы гэхээс үхтэлээ айж байсан бол хамгийн гайхалтай нь Тотмианина хамтрагчдаа огтхон ч эргэлзэхгүй харин ч бүр дахиад гулгахад бэлэн байв. Тэд энэ хүнд үеэ даван туулж бэлтгэл сургуулилтаа базаасаар 2 жилийн дараа жинхэнэ ялалтаа авч чаддаг.

Энэ бүхнийг туулсаны эцэст ирсэн ялалт нь 2006 оны Турины өвлийн олимп байжээ.

Зураг дээр Маринин сөхөрч суугаад Тотмианинагийн гарыг үнсч буй энэ агшин уран гулгалт сонирхогчдын төдийгүй 2006 оны Турины олимпыг үзэж байсан хэн бүхнийг сэтгэлийг эрхгүй хөдөлгөсөн юм. Өрсөлдөгч улсуудын дэмжигчид хүртэл тэднийг алдаагүй гулгачихаасай гэж залбирч байсан болов уу. Учир нь тэдний ялалт зөвхөн тэдэнд биш үзэж суусан хүн бүхэнд үнэ цэнтэй байсан байх. Ийм аймшигтай бэртэлийн дараа дахиад хамтрагчдаа итгээд мөсөн талбай дээр гарна гэдэг, нөгөө нь сэтгэл санааны дарамт, айдсаа давж дахиж алдахгүйн тулд хичээнэ гэдэг хэнд ч гэсэн хайрламаар сайхан санагдсан байх.

Тотмианина болон Маринин нар анх 1996 онд уран гулгалтын хосын төрөлд хамтран гулгаж эхлээд 10 жил тасралтгүй гулгасаар 2006 онд эх спортоос зодог тайлжээ. Энэ хугацаандаа европын 5 удаагийн, дэлхийн 2 удаагийн аварга болж 2006 оны Турины Олимпоос алт авч байжээ.

Эх сурвалж: Сонирхолтой түүхэн содон агшнууд групп

1905 онд Монголд болсон газар хөдлөлт
Өнгөрсөн зуунд Монгол нутагт маш хүчтэй газар хөдлөлт болсон нь 1905 оны зун цагт, 7-р сарын 9, 23 нд байлаа. Энэ газар хөдлөлтийн ул мөр нь өнөө цагт Хяргас нуурын зүүн этгээдийн Хан Хөхийн нурууны урд бэлээс Зүүн хангай сумын урдуур үргэлжлэн, Ойгон нуурын хөндийгөөр дайран, Булнайн нурууны араар дамнан Сангийн далай нуурын зүүн урд эрэг хүртэл үргэлжлэх их хагарал болон тогтжээ. Нутгийнхан газрын гав гэх, гүний хагарлаас гадаргад үлдсэн ангал, ан цавыг гав хэмээн нэрлэдэг байх нь.   Энэ газар хөдлөлт одоогийн Цэцэрлэг сумын нутагт хоёр ч удаа давтагдан Хул Азаргын нурууны өмнөд хэсгээр их бага хагарлууд нэмэгдсэн байна.

Эрдэмтэд 1905 оны сүйрэлт хоёр газар хөдлөлт болсноос хойш, 100 гаруй жил өнгөрч байхад Булнайн хагарлын хоёр хэсэг газарт сулавтар хөдлөлтийн бөөгнөрлүүд байгааг тогтоосон байдаг. 1964 онд “Цэцэрлэг” “Тосонцэнгэл” гэх газар хөдлөлт бүртгэх станцуудыг ашиглалтанд оруулж, Монгол орны хэмжээнд 3,5 магнутаас дээш гарсан газар хөдлөлтийг бүрэн бүртгэж, мэдээллийг  боловсруулах болжээ. Судалгаанаас үзэхэд дээр дурьдсан хоёр хэсгийн нэг нь Булнайн сүйрэлт газар хөдлөлт болохоос өмнө 1905 оны 4 сарын 10-нд болсон 6 магнутын газар хөдлөлтийн төвтэй ойрхон байдаг гэнэ. 1905 оны 4 сарын 10-ны энэ газар хөдлөлтөөр зүүн урагш чиглэсэн Тэрэгтэйн хагарал үүссэн байх магадлал маш их. Гурван сарын дараа болсон Булнайн сүйрэлт газар хөдлөлтийн улмаас зүүн хойшоо чиглэлтэй Цэцэрлэгийн гэж нэрлэгдсэн 130 км хагарал үүсэж одоо болтол уг хагарлын дагуу сулавтар хөдлөлтүүд болсоор байдаг байна. Хагарлуудын хэмжээг Булнайн гол газар хөдлөлтийн гол хагарал 347 км, Тэрэгтэйн хагарал, 52 км, чанх хойш чиглэлтэй Баянгийн хагарал 32 км, Цэцэрлэгийн хагарал 135 км хэмээн эрдэмтэд нарийвчлан тооцоолж гаргажээ.

1905 оны Булнай, Цэцэрлэгийн газар хөдлөлтүүд 8.0, 8,2 баллын дэлхийн данстай томоохон газар хөдлөлтүүдийн тоонд ордог бөгөөд тухайн газар нутагт хүн ам сийрэг, байшин барилга цөөн байсан тул хохирол сүйрэл бараг амсаагүй гэж үздэг.

Газар хөдөлснөөс хойш 2 сарын дараа Оросын эрдэмтэн А.В.Вознесенский ердийн хөсгөөр явж судалгаа хийн, эл хагарал нь 2,3-5,8 метр өргөн, 1,5 метр гүн, энэ зарим хэсэгтээ 10-100 метр өргөн, 20-60 метр хүрнэ гээд олон том жижиг ангал үүсэн хүн мал сүйдсэн ба Тэсийн хүрээнд 2 шавар байшин нурж, 30 орчим модон дуганд гэмтэл учирч, Алтан Хан Хөхийн нуруунд байсан 3 нуурын 2 нь алга болжээ хэмээн тэмдэглэсэн байна.  Тэсийн хүрээ нь их хагарлаас хойшоо 40 орчим км зайд Тэсийн голын эрэгт Хул Азарганы нурууны өмнөд биед одоогийн Цэцэрлэг сумын төвөөс баруун тийш 20 орчим км зайд Амарын дэнж хэмээх газар байрлаж байжээ. Тэр үед Тэсийн хүрээ 17 дацантай, том жижиг 30 гаруй сүм джгантай 1500 орчим лам шавилан суусан томоохон суурин газар байсан аж.

1905 оны газар хөдлөлтөөс үлдсэн газрын гав нь хонь хариулж байсан хүүхэд хоньтойгоо орчихсон гэнэ, хэд хоногийн турш хонь малын дуу газрын гүнээс сонсогдож байсан гэх ам дамжсан хөгшчүүлийн ярианы гэрч болон одоо хүртэл эдгээгүй үргэлжилж харлана.

Газар хөдлөлт нь хэзээ хаана болох нь тодорхойгүй гэнэт болдог үзэгдэл юм. Энэ талаар мэргэшсэн эрдэмтэд одоо хүртэл хзээ, хаана вж?  гэдэг хариултыг олоогүй байна. Техник тоног төхөөрөмж нь хөгжиж байгаа ч газар хөдлөтийн явцыг таамаглах хэмжээнд л ажлаа явуулдаг ажээ.

Эх сурвалж: sunnson.blogspot.com

Хойд Солонгос баллистик пуужин хөөргөв
Пүрэв гарагийн өглөө Хойд Солонгос хоёр баллистик пуужин хөөргөсөн талаар Америкийн тагнуулын өндөр албан тушаалтнаас авсан эх сурвалжтайгаар  CNN мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Америкийнх цэрэг болон тагнуулын байгууллагууд чухам ямар пуужин хөөргөсөн болон нислэгийн зайг тогтоохын тулд туршилтын хөөргөлтийн бүхий л мэдээллийг сайтар судалж байгаа гэнэ. Одоогоор тэдгээр пуужин нь бага, дунд эсвэл алсын тусгалтай байсан, мөн тив алгасагч пуужин байсан эсэх нь тодорхойгүй байгаа юм байна.

Хойд Солонгос өнөө өглөө пуужин хөөргөсөн талаарх мэдээллийг Япон ч дамжуулсан юм. Япон тэнгис зүгт өглөөний 07 цаг орчимд Хойд Солонгосоос пуужин хөөргөжээ. Пуужин Японы эдийн засгийн бүсээс гадна унасан, пуужин унасны улмаас ямар нэг хохирол гараагүй гэж Японы Батлан хамгаалах яам мэдэгдсэнийг  NHK агентлаг дамжуулсан байна.

Одоогийн байдлаар Япон улс болсон үйл явдалтай холбоотой мэдээллийг цуглуулан, дүн шинжилгээ хийж байгаа аж. Өнөөдөр ийнхүү пуужин хөөргөснөөр БНАСАУ энэ долоо хоногт хоёр дахь удаагаа пуужингийн туршилт хийж байгаа юм. Өмнө нь, ням гарагт Пхеньян пуужин хөөргөсөн талаарх мэдээлэл гуравдугаар сарын 24-нд нийтэд ил болж байлаа.

Icetop, Digital, “Сүнс“, “Салхи”-тай “2000 party”-д хүрэлцэн ирээрэй
“Crocus”-ын Амараагийн найзууд буюу 2000-аад оныхон байна уу?

Гар утасгүй ч гаанг хувцаслаж, гадаа тоглож, гаражин дээгүүр гүйлдэж, кассетан дээр дуу хуулж, өөр байрны атамануудтай реп бүжгээр халз тулалдаж явсан...Тийм ээ, энэ бол 2000-аад оныхон. Ширхгийн чавга идэж, шивээстэй бохь зажилж, 5-ын гаа хүлхэж, 10-ын чихрээр тансагладаг байснаа одоо ч дурсах дуртай та нартаа “Crocus event hall”-ын хамт олон хамгийн СААК үдшийг зориулах гэж байна.

“Амьдрал өөрөө саак” хэмээн тунхаглаж явсан ICE TOP, хэнд ч юм зориулан “Чамгүйгээр”-ээ дуулсан DIGITAL, “Зүүдний дагина”-аараа бүсгүйчүүдийг уяртал дуулдаг “Freezone”-ийн Төрөө, урлагийн тайзыг “Хайрын бүжиг”-ийн талбай болгон хувиргадаг “Guys”-ын Ууганаа, “Чи хуурамч”, “Цаг нь болоогүй хайр” зэрэг дуунуудаараа цагтаа байлдан дагуулж явсан “Сүнс”, “Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө” хэмээх уянгын дууны эзэд болох “Салхи” хамтлагийнхантай хамтдаа дуулж, реп, хип хоп, диско бүжгийн аянд доргиж, бүр халуурвал өөр хоорондоо battle-даж ч болох хамгийн HOT ҮДЭШЛЭГ энэ сарын 13-нд буюу ирэх баасан гарагт “Crocus event hall”-д болно.

2000-аад оны үеийн найзууд аа, хагассайнд хэдүүлээ ханатлаа унтаж амардаг юм чинь дуулсан дуу болгон нь хит болсон дуртай хамтлаг, дуучидтайгаа хамт дуулж, бүжиглэж, доргиж, цэнгэж, бут авцгаая, тэгэх үү? Тасалбар захиалахад амархан... 80044411, 99606606 дугаар руу залгахад л хангалттай. Хамт олон, найз нөхөдтэйгөө хүрэлцэн ирэхийг хүссэн хүмүүст дуулгахад, зургаагаас дээш тасалбар захиалбал үнэгүй хүргэж өгөх юм байна шүү.

“Сүүдэрт ургасан цэцэг” УСК Монголын кино урлагт цоо шинэ тэсрэлт хийлээ
Скай пирамид студийн цоо шинэ бүтээл болох “Сүүдэрт ургасан цэцэг” уран сайхны кино үзэгчдийн хүртээл болоод удаагүй билээ. Адал явдалт, түгшүүрт, эротик жанрын цогц болсон энэхүү бүтээл нь энэ сарын 14-ний өдөр нээлтээ хийсэн бөгөөд өдгөө Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын кинотеатруудаар үзэгчдийг байлдан дагуулж байна.

Монголын кино урлагийн ертөнцөд "анхдагч" хэмээх тодорхойлолтын эзэн болсон энэ бүтээл нь Скай пирамид студийн гурав дахь бүрэн хэмжээний уран сайхны кино юм. Тус студийн “Зангараг”, “Хоёр ертөнц” кинонууд хэдийнэ олон нийтээс өндөр үнэлгээ авч чадсан. Тэгвэл Монголын кино урлагт урьд хожид хөндөгдөж байгаагүй сэдвийг зоригтой гаргаж тавьсанаараа энэ бүтээл анхдагч болж, жинхэнэ тэсрэлтийг хийж чадлаа.

Киноны үйл явдлын тухайд, нийгмийн ноцтой үзэгдэл болсон гэр бүлийн хүчирхийлэл, эрчүүдийг үзэн ядах сэтгэлээр учирсан хоёр эмэгтэйн бие биенээ гэх хайрыг өгүүлнэ. Хүн эцэг эх, өлгий нутгаа өөрөө сонгож төрдөггүйн адил хэн ч бэлгийн чиг хандлага, хүйсээ сонгож төрдөггүй гэдгийг тус киноны найруулагч А.Батбаатар нэгэн ярилцлагадаа дурьдаж байсныг энд онцлон тэмдэглэе.

“Сүүдэрт ургасан цэцэг” киноны гол дүрд “Зэвүүн яриа” нэвтрүүлгээрээ олонд танигдсан сэтгүүлч Т.Оргилмөнх, авьяаслаг залуу жүжигчин О.Самданпүрэв, У.Учрал, Х.Намуун, Ц.Энхжин нар тогложээ.

Бодит амьдралд орших сүүдэрт ургасан цэцэгсийн тухай найруулагч А.Батбаатар 10-аад жилийн өмнөөс бодож, судалгаа хийж, 2019 онд зохиолоо бичжээ. Харин өнөөдөр энэ кино олны хүртээл болоод удаагүй ч үзэгчдийг байлдан дагуулж, заавал үзэх киноны жагсаалтын дээгүүрт бичигдэж эхэлсэн байна.

Хамгийн сүүлчийн авлигач оймсоо тайлахад...
Хамгийн сүүлчийн олигарх ордноос явахад
Хамгийн сүүлчийн луйварчин төрөөс зайлахад
Хамгийн сүүлчийн хуйвалдагч хэргээ хүлээхэд
Хамгийн сүүлчийн авлигач оймсоо тайлахад
Монгол төр жолоо юугаа талбиж
Монгол түмний сэтгэлд оч асна

Хамгийн сүүлчийн биеэ үнэлэгч сэтгүүлзүйгээс арчигдахад
Хамгийн сүүлчийн долоогч төрийн албанаас хөөгдөхөд
Хамгийн сүүлчийн хөлсний жагсагч гэртээ өнжихөд
Хамгийн сүүлчийн сандлын наймаачин ажлаа өгөхөд
Монгол төр суудал юугаа засч
Монгол түмний зүрхэнд гэрэл асна

Хамгийн адгийн шуналтан нүгэлдээ бүдрэхэд
Хамгийн адгийн ховдог харийнхны хоолонд хахахад
Хамгийн адгийн худалч хэлсэндээ бүдрэхэд
Хамгийн адгийн хулгайч хумсалснаа буцаахад
Монгол төр ташуур юугаа өргөж
Монгол түмний итгэлд гал асна

Хамгийн анхны баян ба ядуу нүцгэн учрахад
Хамгийн анхны хаан ба харц номын санд уулзахад
Хамгийн анхны шүүгч хараа хяналтгүй алхаа цохиход
Хамгийн анхны хувьдаа бизнесгүй ерөнхийлөгч сонгогдоход
Монгол төр цулбуур юугаа чангалж
Монгол түмний нуруу амсхийнэ.

Хамгийн эхний хүрз нүүрс харууслын нулимсгүй ачигдахад
Хамгийн эхний тендэр бохир будлиангүй хуваарилагдахад
Хамгийн эхний улстөрч гэмээ хүлээн огцроход
Хамгийн эхний яам хүн-бохироо цэвэрлэхэд
Монгол төр сүлд юугаа өргөж
Монгол түмэн төр юугаа дээдэлнэ

Хамгийн анхны сум боловсон жорлонтой болоход
Хамгийн анхны аймаг даргаа зодоонгүй сонгоход
Хамгийн анхны хөрөнгө оруулагч шударга гэрээ үзэглэхэд
Хамгийн анхны сайд ах дүүсээ албанаас чөлөөлөхөд
Монгол төр эмээл юугаа сойж
Монгол түмэн эгэм юугаа амраана.

Хамгийн сүүлчийн жаран тэрбумтан суудал уруудахад
Хамгийн сүүлчийн жалганы үзэл өр нухахаа болиход
Хамгийн сүүлчийн бандаашгүй гишүүн амбицаа татахад
Хамгийн сүүлчийн ёс зүйгүй үеийнхэн тэтгэвэртээ гарахад
Монгол төр тэргүүнээ өргөж
Монгол түмний оюун амсхийнэ.
Р.ЭМҮЖИН.2019.08.15.

Дани улс 0 хувийн хүүтэй ипотекийн зээл олгож эхэлжээ
Дани улсын “Nordea Bank” 20 жилийн хугацаатай, 0 хувийн хүүтэй ипотекийн зээл олгож эхэлсэн тухай “Bloomberg” мэдээлжээ.

Энэ бол тус улсын түүхэн дэх анхны 0 хувийн хүүтэй ипотекийн зээл юм байна. Саяхан Данийн өөр нэгэн банк болох “Jyske Bank” нь 10 жилийн хугацаатай, жилийн хасах 0,5 хувийн хүүтэй зээл олгохоо мэдэгдээд байсан юм. Энэ нь байр худалдан авч буй иргэн банканд хүү төлөх бус банкнаас 0,5 хувийн хүү авна гэсэн үг ажээ.

Мөн Данид жилийн 0,5 хувийн хүүтэй, 30 жилийн ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжээд эхэлсэн байгаа гэнэ.

Данид өмнө нь 2015 онд ипотекийн зээл хасах болж буурч байжээ. Тухайн жил Данийн Төв банкнаас бодлогын хүүгээ хасах 0,35 хувь болгож бууруулахад банкнууд ипотекийн зээлээ хасах руу оруулахаас өөр аргагүй болжээ.

Дани улсын “Nordea Bank” 20 жилийн хугацаатай, 0 хувийн хүүтэй ипотекийн зээл олгож эхэлсэн тухай “Bloomberg” мэдээлжээ.

Энэ бол тус улсын түүхэн дэх анхны 0 хувийн хүүтэй ипотекийн зээл юм байна. Саяхан Данийн өөр нэгэн банк болох “Jyske Bank” нь 10 жилийн хугацаатай, жилийн хасах 0,5 хувийн хүүтэй зээл олгохоо мэдэгдээд байсан юм. Энэ нь байр худалдан авч буй иргэн банканд хүү төлөх бус банкнаас 0,5 хувийн хүү авна гэсэн үг ажээ.

Мөн Данид жилийн 0,5 хувийн хүүтэй, 30 жилийн ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжээд эхэлсэн байгаа гэнэ.

Данид өмнө нь 2015 онд ипотекийн зээл хасах болж буурч байжээ. Тухайн жил Данийн Төв банкнаас бодлогын хүүгээ хасах 0,35 хувь болгож бууруулахад банкнууд ипотекийн зээлээ хасах руу оруулахаас өөр аргагүй болжээ.

ЭХ СУРВАЛЖ: Sonirholtoi.com

http://sonirholtoi.com/47532?fbclid=IwAR047GQsgtJX7j2hNLCvOaOiJde8MmaSmLmLmHLkMZe4SpPR1cKy3C_nTbc

42 мянган жил хадгалагдсан унаганаас шингэн цус олжээ
Умард дорнодын холбооны их сургуулийн судлаачид 42 мянган жилийн өмнө үхсэн унаганы биед шингэн цус, шээс  байсныг олжээ.

Унаганы дотоод эд эрхтнүүд, булчин нь улаавтар өнгөө хадгалсан байжээ. Эрдэмтдийн ярьснаар энэ нь мөстлөгийн үеийн амьтдаас хамгийн сайн хадгалагдан үлдсэн амьтны сэг байна гэжээ.

Лена гүүний унагыг Якутын Верхоянскаас 2018 оны зун олсон байна. Лена адуу нь Сибирьт 120-2 мянган жилийн өмнө амьдарч байжээ. Занданшиж үлдсэн унагыг Батагайка хэмээх 1960-аад онд газрын доорх мөс хайлснаас  бий болсон термокарст хөндийнөөс олсон байна. Тэндээс 2009 онд 4,4 мянган жилийн өмнө амьдарч байсан нас бие гүйцсэн адуу, мөн 8,2 жилийн өмнөх  бизон үхрийн занданшсан тугалыг олжээ.

Унагыг олсон Батагайка хэмээх газар энэ бүхэн хөлдүү байдалтайгаар 42 мянган жил  хадгалагдсан байна

Төрөөд хоёр долоо хонож байхдаа үхсэн гэж үзэж буй уг унаганы гадна төрх байдал ч бүхэлдээ хадгалагдаж үлджээ. Унагыг Умард дорнодын холбооны их сургуулийн дэргэдэх музейд өгсөн байна.

Унага шаварт унасан бөгөөд удалгүй тэр дороо хөлдсөн учраас маш сайн хадгалагдсан гэж үзэж байна.

Саяхан музейн ажилчид унаганд задлан хийхэд зүрхэнд нь шингэн цус байжээ. Амьтны дотоод эрхтнүүд, сүүл, дэл хэвээр үлдсэн байна. “Ходоод гэдэснээс нь унага амьдралынхаа сүүлийн хоромд залгилсан лаг шавар олдсон. Судаснаас нь шингэн цус гарсан. Энэ бүхэн хөлдүү байдалтайгаар 42 мянган жил  хадгалагдсан байна” хэмээн музейн захирал Семен Григорьев хэлжээ.

Өнгөрсөн оны дундуур тус сургуулийн эрдэмтэд Якутаас арслан заан, 2017 оны намар агуйн арслангийн гүег олсон байна.

Эх сурвалж: ТАСС, CNN

http://news.gogo.mn/r/238865?fbclid=IwAR3rzxr6qg-5x4r5iqyVbW5N1EMmWbXasSFkoKmSJVHzzg9vFyKIwLBmRgw