Аяга халуун цай

Гурван сарын эхэн. Монголд маань өдийд хувцас нимгэрээд л, халуу төөнөөд л эхэлдэг билүү гэж бодогдоно. Энд харин цав цагаан. Өвөл ороогүй цас хавар орох нь сонин ч юм шиг. Цас гоё л доо, бүх юмыг нэвсийтэл дараад л. Нэг л тийм гоё цэвэр цэмцгэр болчихсон ч юм шиг. Өглөө харин ажилдаа ирж байтал шалбааг хаа сайгүй, гутал хувцас заваараад, дотроо бодлоо иймэрхүү байвал ч заваан юм бишүү гэж кк. Ямар ч сайхан зүйлд муу тал байх л юм. Ажил хүйтэн гэж жигтэйхэн, халаалтаа хамаг байдгаар нь нэмчихээд суув. Нэг эмээ ач охинтойгоо хүүтэйгээ ирэв. Бас даарчих вий гэж бодоод аяга халуун цай өгтөл баярлаад сүйд. Хэдэн ч удаа баярлалаа гэж надад хэлэв. Сүүлдээ бүр ичих ч шиг.   

Сая явахдаа бүр тусгайлан ирж дахин баярлалаа гэж хэлээд, сайхан сэтгэлтэйг минь гайхаад гарлаа. Тэгээд бодов нэг аяга халуун цай хүнийг ингэж их баярлууллаа даа гэж. 

Хүний сэтгэл гэж өчүүхэн юман дээр баярлах юм.

Ямар ч байсан аяга халуун цайнд баярласан сэтгэлээс ургуулан бичсэн замбараагүй тэмдэглэл байлаа.

Noguna

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen